Нууц мэдээллийн уурхай

НМХГ-ын тамгын газрын дарга нь байгууллагадаа бугшсан шудрага бус явдлыг илчилжээ-1

Нийтэлсэн: 2015-02-09 03:54:55

Ц.Эрдэнэчулуун нь эхлээд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад дараа нь НМХГ-ын даргаар жинхэлжээ. Тэрээр дарга болсноосоо хойш үндсэн ажилдаа бус харин хүний нөөцийн ажилд голчилон анхаарч ирсэн хэмээн халагдсан тамгын газрын дарга Н.О нь мэдэгдсэн гэнэ. Түүнийг Ц.Эрдэнчулуун нь албан үүргээ хангаптгүй биелүүлсэн гэх үндэслэлээр ажлаас халжээ. Гэхдээ нэлээд том арга хэмжээ буюу ажиллагаа зохиогдож байж халсан бололтой.  Болмон явдлыг сөхөхөд АТГ-ын ахлах комиссар Б.Энхтуяагаар ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 14-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд тус газар ажиллажээ. Ингээд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Авилгатай тэмцэх газраас хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 5 заалт бүхий албан бичиг ирүүлсэнийг тамгын газрын даргадаа таницуулаагүй байж. Уг албан бичигт зөрчил гаргасан этгээд нь Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн, боловсролын хяналтын улсын байцаагч Ц.Нэргүй, Дэд даргын зөвлөлийн хурлыг удирдан хуралдуулдаг дэд дарга зэрэг албан тушаалтнуудын тухай цохон тэмдэглэсэн байж. Өмнөх жилүүдэд Авилгатай тэмцэх газраас ирсэн шалгалтын мөрөөр Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга, Экспорт импортийн хяналтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч зэрэг албан тушаалтнууд дээрх хүмүүсийн адил зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлөх, албан тушаал бууруулах хүртэл арга хэмжээ авч байжээ. АТГ-ын албан бичигт зөрчлийг 7 дугаар сарын 18-ны өдрийн дотор холбогдох буруутай этгээдэд арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг заасан гэнэ. Харин тамгын газрын ажлаас 7 дугаар сарын 10-ны өдөр халсан.  Ер нь  АТГ-аас ирсэн албан тоотын дагуу намайг ажлаас халснаас өөр ажил хийгдээгүй гэж тамгын газрын экс дарга гомдоллож. Харин  ч хэсэг улсын байцаагч, Дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргыг сургалтын өрөөнд оруулж тамгын газрын даргын талаар эсрэг зүйл бичиж өгвөл ажилтай чинь үлдээнэ гэж гар бичмэл цуглуулж миний эсрэг мэдээлэл гаргуулсан гэж тэрээр баталжээ. Ц.Эрдэнчулуун нь ажилтнуудынхаа ажилд хэт хутгалддаг арга барилтай бололтой. Тухайлбал: Төв лабораторийн химич Ш.Сэржханд, химич З.Зоригтхүүгийн оронд Алтанцэцэг, Энхчимэг нарыг ажилд авах тушаалын төсөл боловсруулах тухай үүрэг өгснийг тамгын газрын дарга  хүний нөөцийн мэргэжилтэн Г.Лхагвадуламд хэлж тушаал гаргуулсан. Тухайн үед Л.Эрдэнэчулуун дарга тушаал төлөвлөхөөс эхлээд тушаал жинхлэн гарах хүртэлх бүх шатны процессод оролцож байсан атал  даргыг буруу мэдээллээр хангасан хэмээх асуудлаар мэргэжилтэн Лхагвадуламыг дарамталж ажлаас нь чөлөөлсөн. Мөн үед архивын ажилтанаар Ц.Эрдэнэчулуун даргын туслах Ш.Гантуяа 40 хувь нэмэгдэл цалин авч давхар ажиллаж байгаад дараа нь боловсролын хяналтын улсын байцаагч болсон. 40 хувийн нэмэгдэл цалин авч байсан боловч ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтоор хангалтгүй биелүүлсэн Ш.Гантуяад арга хэмжээ авах санал тавьж байсан боловч дарга хөдлөөгүй гэнэ. /үргэлжлэл бий/
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших