Нууц мэдээллийн уурхай

Гацууртын ордын 20 хувь буюу Р.Жигжидийн “супер ухаан”

Нийтэлсэн: 2015-02-09 03:11:03

Уул уурханй сайд хэмээх Р.Жигжид Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиас хэтрүүлэхгүй гэсэн харийнханд тал зассан байр суурьтай байна. Энэ хувь хэмжээг УИХ тогтоох агаад салбар хариуцсан сайд нь хамгийн дээд тал нь 34 хувь, гэхдээ 20 хувь нь л Монголд болно гэсэн мэдэглэ хийгээд сууж байгаа нь олон нийтэд огтхон ч ойлгомжгүй зүйл юм. Манай сайд нар гэж учиргүй ухаантай царайлан бүхнийг мэдэгчийн дүр эсгэж байгаад эцэст нь хамгийн тэнэг мулгуу шийдвэр гаргадагаараа алдартай улс. 50 тонн алтны нөөцтэй гэдэг нь тодоос тодорхой болчихсон ордны эзэн улс байж Монголын төр яагаад ердөө 20-хон хувь ээмшиж байгааг Р.Жигжидээс өөр хүн яагаад л ч ойлгохгүй. Ганцхан эрхэм сайдтай л ойлгоод байгаа бөгөөд үүнээс илүү сайн гарц байхгүй болж таарч байгаа аж. Энэ ордыг аль хэдийн манайх болсон гэж зарлаж байгаа “Сентерра Гоулд Монголиа” компани ордыг ашиглаж эхэлснээр 5 хүртэлх тонн алтыг олборлох боломжтой гэдгээ мэдэгджээ. Мөн 10 жилийн хугацаанд олборлолт явуулж гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж үүнээсээ 660 тэрбум төгрөгийн татварыг Монгол Улсад төлнө гэсэн санал тавьсан сурагтай. Гэхдээ канад-жүүдийн хамгийн зальт ухааны цуглуулга болсон тэдэнд итгэх аргагүй. Бороогийн алтыг мөн л 10 жил олборлоно гэж байгаад 3-хан жилийн дотор цөлмөөд дуусгасан. Одоо эд нартай маш хатуу гэрээ байгуулж алтный ордны эзэн хэн бэ гэдгээ харуулах хэрэгтэй. 50 тонн алттай ордоо гаргаж байгаа тал яагаад 20-хон хувь эзэмшдэгийг Р.Жигжид та тайлбарлаач…
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших