Нууц мэдээллийн уурхай

17.5 тэрбумыг халааслагч “Painter law firm”-ын захирал нь “Алтангадастан” гэнэ

Нийтэлсэн: 2015-02-09 01:55:08

Америкийн гэр бүлийн эр эм хоёрын байгуулсан энэ хуулийн фирм “Эрдэнэс Оюутолгой” компанид хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр 17.5 тэрбум төгрөг авахаар болж урьдчилгаа 455 саяыг аль хэдийн халаасалж. Энэ нь маш сэжиг бүхий үндэслэлээр татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн олон нийт хардаж байна. УИХ дахь бие даагчдын бүлэг энэ хэрэгт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг буруутган түүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан. Харин сандарсан Сэлэнгийн улстөрч өмнөх дарга нар луу буруугаа чихэх нь тэр.  Тэрээр Н.Алтанхуягийн Засгийн газар үед өндөр чадвартай, хууль санхүүгийн зөвлөх Роберт Пайнтерийг хөлсөлсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынх нь хөлс болох 260 мянган ам.доллар буюу 455 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг 2014 оны сүүлчээр шилжүүлсэн гэв.  Үлдсэн санхүүжилтийг “Painter law firm”-тэй 2016 он хүртэл хамтран ажиллах гэрээний хугацаанд ажлын хөлс болгон шилжүүлэх бөгөөд ЗГХЭГ-ын  дансанд байгаа аж. Ердөө хоёрхон хүнтэй энэ фирм 17.5 тэрбумын үнэ хүрэх зөвлөгөө өгч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Хэдий өмнөх Засгийн үед байгуулсан тохироо гэж байгаа ч энэ нь эцсийн эцэст С.Баярцогтын “гайхмашигт” гэрээний балаг юм. Хэрвээ үнэхээр л гайхамшигтай сайн гэрээ байгуулсан бол ингэж засаж сайжруулах гэж төсвийн асар их мөнгийг гадныханд цацах шаардлага гарахгүй байсан. “Painter law firm”-ыг үүсгэн байгуулагч Роберт Пайнтер нь АН-ын улстөрийн дээд хүрээнийхэнтэй их ойр агаад аль хэдийн “Алтангадас” одонгоор энгэрээ цоолоод авсан нэгэн аж.
 

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших