Нууц мэдээллийн уурхай

14 мянган төгрөгний баарны өрнөөс болж фэйсбуукд зургийг чинь тавина гээд зодолджээ

Нийтэлсэн: 2015-02-06 05:34:02

Хоюулаа цэцэгээр төгссөн гоё нэртэй найз хүүхнүүд 14 мянган төгрөгний баарны өрнөөс болж муудалцан зодолдоод шүүх цагдаадаа хүрчээ. Б нь болсон ядлыг мэдүүлэхдээ “…шөнө 24 цаг өнгөрөөд “Аяс” нэртэй караоке бааранд орсон ба өмнө нь “Соронз” баарны бармен байхад нь танилцсан Т  болон түүний найзуудтай тэнд тааралдаж хамт суусан. Би нэг шил архи даруулга авч тэдэн дээр орохдоо мөнгөө төлсөн. Тэнд сууж байгаад тарцгаахад тухайн баарны бармен тэдний авсан пивоны мөнгө 14000 төгрөг байна гэхэд нь энэ тухай Т рүү утсаар ярьж мөнгөө төлөөч гэхэд чи төлчихөөч гээд бид маргасан. Намайг гэртээ орохоор явж байхад Т ирээд намайг  үсдэж  унагаад дээр суугаад толгой руу алгадсан. Би биеэ хамгаалах гэж түүнийг маажсан. Аллаа гэж орилоход ээж ирж миний дээрээс Т  татаж босгосон” гэжээ. Түүний ээж нь энэ зодоонд бас оролцсон гэнэ. Тэрээр  “Шөнийн 03 цагийн үед охин Б байрны гадаа “аллаа” гэж хашгирсан тул би цонхоор харахад 2-р байрны гадаа Т гэгч нь охины маань дээр суучихсан хоёр талд нь хоёр хүн зогсож харагдсан. Би Т-гийн куртикны хормойноос татаж босгосон. Би түүнийг үснээс нь зулгаагүй, газар унагааж чирээгүй намайг гүтгэж байна” зодсоноо үгүйсгэжээ. Харин нь Т нь “Аяс” нэртэй караоке бааранд найзуудтайгаа суусан ба Б нэг шил архи 10-аад пиво  авчихсан бидэн дээр орж ирээд сууж байгаад бид явсан. Бид нэгнийгээ хүргээд явж байхад баарны ажилтан утасдаж та нар цагийн хөлс болон пивоны тооцоо хий гэхэд нь буцаж очоод дараа төлье гээд гарсан.  Үүнээс хойш  Б над руу залгаж чи хүн шулж байна,чамайг, ажлын газар, нөхрийн чинь зурагтай facebook-д тавина гэж дарамталсан. Би учраа олох зорилгоор чи хаана байна гэхэд “2-р байрны буюу гэрийнхээ гадаа байна гэхээр нь очиход сандал дээр сууж байсан Түүнд  facebook-т тавина гээд юу яриад байна гэхэд яадаг юм бэ гээд миний үснээс зулгаасан. Би ч  тавиулахаар үснээс нь зулгаахад тавьчихаад миний нүүрийг базсан. Дахин үсдэлцээд байж байтал ээж нь нүүрний зүүн талаас тасхийтэл цохиод үснээс татаж унагаад газар чирсэн” гэж мэдүүлсэн гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших