Нууц мэдээллийн уурхай

“Саусгоби сэндс”- ийн Бартел долоовор хуруугаа дээшээ заан “дээрээс шийдсэн” гээд 5261Х дугаартай лицензийг “Зэлэм” ХХК-нд шилжүүлжээ

Нийтэлсэн: 2015-02-06 02:13:56

АМГ-ын дарга асан М.Батхуяг болон “Саусгоби сэндс” компанийн хоорондын харьцаа маш сэжиг бүхий байжээ. "Саусгоби сэндс”-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хийсэн хайгуулын ажлыг бодитой, үнэн зөв эсэхийг шалгах талаар АМГ-аас шалгаж байсан гэнэ. “Саусгоби сэндс” компани нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 4 ширхэг тусгай зөвшөөрлийн талбайд 2008 онд хайгуулын ажил хийгээгүй, хийсэн ч хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй гэж дүгнэлт гараад тусгай зөвшөөрлийг цуцлахаар болж. Гэтэл маш сонирхолтой явдал болсоныг “Айвенхоу майнз”д нүүрс хариуцсан геологи хийж Д.Бат-Эрднэ мэдүүлж байжээ. Тэрээр “би “Саусгоби сэндс”-д орж геологи хариуцсан менежер гэсэн албан тушаал хаших болсон. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Даваасүрэн 5261Х дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан учир Гурвантэс сумын захиргаа, “Саусгоби сэндс” ХХК гэрээ байгуулж, тухайн талбайг тусгай хэрэгцээнээс гаргах юм бол “Саусгоби сэндс” ХХК-д мэдэгдэнэ, хайгуулын ажлын зардалд 1.000 төгрөг төлнө гэсэн. Гэрээний дагуу 5261Х дугаартай талбайд “Саусгоби сэндс” ХХК хайгуулын ажил дахин хийгээгүй, тусгай зөвшөөрөл цуцлагдсан. 2010 онд АМГ-ын Даваацогт гэх хүн манай компанид хандан Гурвантэс сум 5261Х дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн байна. Та бүхэнд гэрээний дагуу тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн талаар мэдэгдсэн үү гэсэн бичиг ирүүлсэн. Энэ бичгийг үзээд Даваацогт гэх хүнтэй “Саусгоби сэндс”-ийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн гүйцэтгэх захирал бөгөөд дэд ерөнхийлөгч Девид Бартел захирал очиж уулзахад би яриаг орчуулсан. Даваацогт дарга энэ талбайг чинь тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн байна, та бүхний саналыг сонсъё гэхэд Бартел сэргээн авах хүсэлттэй байна гэсэн. Даваацогт дарга та бүхэн Гурвантэс сумтай учраа олоорой гэж хэлсэн. Гурвантэс сум руу албан тоот бичээд хариу ирээгүй. Удалгүй Бартел 5261Х дугаартай тусгай зөвшөөрөл сэргээгдлээ, одоо яах вэ гэж надаас асуусан. Би тусгай зөвшөөрөл сэргээгдсэн бол тухайн талбайд бид хайгуул хийх ёстой. Хуульд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд нь хүргээд хайгуул хийхээс өөр арга байхгүй гэдгийг хэлсэн. 2007 онд “Саусгоби сэндс”-ийн захирлаар Деннис Леху ажиллаж байсан. Гурвантэс сумын ИТХ-ын дарга О.Баттогтохтой 2007 оны 8 дугаар сарын 7-нд нөхөн төлбөрийн гэрээ байгуулах үед би орчуулга хийсэн. Леху нь канад хүн бөгөөд ер нь Америк, Канадууд ямар нэгэн гэрээ хэлцлийг үнэ төлбөргүй байгуулдаггүй тул нөхөн төлбөрийг бэлэгдэл болгож 1.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулаад инээлдэж байсан. 5261Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэнг Бартел надад хэлээд удаагүй байтал 5261Х дугаартай лицензийг “Зэлэм” ХХК-нд шилжүүлж байгаа, техникийн мэдээлэл, баримт бичгийг тус компанид өгөөрэй гэхээр нь миний дургүй хүрээд лицензийг шилжүүлэх байсан юм бол яах гэж сэргээсэн юм, анхнаасаа хэлсэн биз дээ, энэ талбай дээр хайгуул хийгээд юм гараагүй гэтэл Бартел долоовор хуруугаа дээшээ заагаад дээрээс шийдсэн гэсэн” хэмээжээ. Ийнхүү ХХК Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Даваацогтын 2010 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 213 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг сэргээлгэж 2010 оны 3 дугаар сарын 12-нд “Саусгоби сэндс” ХХК-ийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн гүйцэтгэх захирал бөгөөд дэд ерөнхийлөгч Девид Бартел, “Зэлэм” ХХК-ийн захирал Г.Энхтүвшинтэй техникийн мэдээлэл худалдах, лиценз шилжүүлэх гэрээ байгуулж ашигт малтмалын 5261Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 35.500.000 төгрөгөөр худалджээ.

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших