Нууц мэдээллийн уурхай

ЗХ-ний 326-р ангийн салааны захирагч, энхийг сахиулагч захирагдагчиддаа хүч хэрэглэсэн хэрэгтээ тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ

Нийтэлсэн: 2015-02-05 08:52:37

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЗХ-ний 326 дугаар цэргийн ангийн салааны захирагч Д.Д нь Шарга морьт гэх газарт байх зуслангийн барилга, Биокомбинат дахь өөрийн нь барилга дээр тус цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч /байлдагч/ Б.О, Д.Н нарыг ажиллах үед нь 2014 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд тэдэнтэй цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, улмаар эрх чөлөөнд нь халдан хүч хэрэглэж алгадах ,өшиглөх зэрэг байдлаар буюу хэд хэдэн ахирагдагчийг зодож, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгтээ шүүхээс ял авчээ. Салаан захирагч Д.Д  нь 2011 оны 5-р сарын 27-ны өдөр Батлан Хамгаалахын Сайдын 160-р тушаалаар Африкийн улс оронд Нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд оролцож үүргээ амжилттай гүйцэтгэснийг үнэлэн “Африкд Энхийн төлөө” дурсгалын медалиар , 2013 оны 12-р сарын 10-ны өдөр Батлан Хамгаалахын Сайдын 300-р тушаалаар Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд оролцож үүргээ амжилттай гүйцэтгэснийг үнэлэн “Афганистанд Энхийн төлөө” дурсгалын медалиар  шагнагдаж байсан энхийг сахиулагч гэнэ. Тэрээр ангийн захирагчтайгаа холын садан төрлийн холбоотой агаад дээрх цэргүүдийн ажиллаж байсан гэх Шарга морьт дахь зуслангийн барилга нь захирагчийн том хүргэнийх нь байжээ.  Д.Д нь шүүхэд мэдүүлэхдээ “Би байлдагч О, Н хоёрыг 2014 оны 09 сарын 08-нд гэртээ оруулж байгаад гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн хөлөөрөө өшиглөсөн. Өөр зодож цохиогүй ээ. Би байлдагч Даваа, Пүрэвцэрэн хоёрыг зодоогүй. 2014 оны 09 сарын 08-ны өдөр би гэртээ хамт ажилдаг Г, А нартай 15 цагийн үед 500 граммтай 1 шил архийг найзыгаа гэртээ ирлээ гэж гаргаж өгсөн юм, би архинаас 2 хундага уусан, манай гэрт Н, О, П, Д нарын дөрвөн байлдагч байсан, байшингийн суурь цутгаад байж байсан, би байшингийн суурь цутгах ажлыг удаан хийлээ гэж тэднийг загнасан, Цэргийн ангиас гадуур ажилд гарч болдог, цэргийн ангиас байлдагч нарыг гадуур гаргахад ангийн захирагч юм уу, штабын даргаас зөвшөөрөл авдаг ч би өөрөө дур мэдэн гаргасан. байлдагч нарыг суурь удаан цутгалаа гэдэг шалтгаанаар ганц хоёр алгадсан. , ажил удаан хийсэн гээд л цохисон нь үнэн” гэж мэдүүлжээ. Харин хохирогч Б.О нь “ ... 2014 оны 8-р  сарын 4-ний өдөр байлдагч Н бид хоёрыг ангийн захирагчийн тушаалаар гарын эв дүйтэй гээд Шарга морьтод ангийн захирагчийн хүргэний лагерийн байшинг бариулах гэж ирсэн. Тэгээд 2014 оны 8-р сарын 31-нийн өдөр хүртэл тэндээ байрлаж засвар хийж байх хугацаанд салаан захирагч нь 5-6 удаа ирсэн тэгж ирэхдээ намайг 2-3 удаа гараараа цээж болон тохой руу цохиж хөлрүү өшиглөж зодсон. Тэгээд 9-р сарын 3-ны өдрөөс хойш бид хоёр салаан захирагчын хашаанд байшингийн суурийн нүх, тогны утас орох нүх ухсан, бид хоерыг архины шилээр цохих гэж байхад нь зугтааж гэрийнхэндээ мэдэгдсэн” гэжээ. /үргэлжлэл бий/
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших