Нууц мэдээллийн уурхай

“Мистер пицца”-гийн экс угаагч зовлонгоо тоочжээ

Нийтэлсэн: 2015-02-05 07:14:21

Хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй энэ пиццаны газарт угаагчаар ажиллаж байсан С.О нь компанийхаа захиргаатай шүүхээр заргалдан ажлаас хууль бусаар халагдан ажилгүй байсан үеийн 1.4 сая төгрөгийг нөхөн гаргуулахаар болжээ. Тэрээр шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Би анх 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Интертрейдинг гэдэг компанид ажилд орсон. 2013 онд уг компани маань хоёр хуваагдаж “Мистер пицца” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингээд энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдөр амралтаа аваад биеэр эдлэлгүй ажиллаж байтал манай байгууллага угаагч үйлчлэгчгүй болсон та орон тооны цомхотголд орсон гэж надад захирал хэлсэн. Би ажиллах хүн байхгүй сапбаруудаар нь очиж ажиллаж байтал 6 сарын сүүлээр та биеэр эдлээгүй амралтаа эдэл гээд амарч байтал 1-р салбарт угаагч байхгүй байна гээд дахин түр ажиллах болсон. 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ямар нэгэн ажил хийгээгүй намайг ажилд маань эргүүлэн оруулах болов уу гэж нилээд хугацаанд утасдахыг нь хүлээж байгаад захирал дээр ортол та орон тооны цомхотголд орсон гээд намайг бас хулгай хийсэн гэж халсан байсан. Манай байгууллагаас ямар ч зөвшөөрөл аваагүй хамаатны хүн нь гэнэт орж ирэн бүх хүний цүнх савыг ухаж ажилчдын дунд үзлэг хийсэн юм. Тэр үед би цэвэрлэгээний хэдэн бодисоо хувцасны шүүгээндээ хийсэн байсан. Энэ бодис нь нэг перри, нэг оо-н цаас байсан. Учир нь манай байгууллагын цэвэрлэгээний бодисны хангамж муу учраас өгсөн жаахан бодисоо ариг гамтай хэрэглэх гэсэндээ өөрийн хувцасны шүүгээндээ хийсэн юм. Гэтэл захирал намайг хангамжийн материал шүүгээндээ хийсэн байна гэхэд нь би үнэнээ хэлэхэд дахин ийм үйлдэл гаргахгүй гэж гарын үсэг зур гэсний үндсэн дээр би гарын үсэг зурсан юм. Сануулах хуудсан дээр би гарын үсэг зураагүй байтал намайг зурсан гэсэн байсан. Бас би хулгай хийж ажлаасаа халагдаагүй. Иймд ажилгүй байсан хугацааны мөнгө болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэж нэхэмжлэл гаргаад “Мистер пицца”-гаас1.4 сая төгрөг гаргуулахаар болжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших