Хөвсгөлийн танхай эр эхнэрээ зодоод дараа нь цагдаад халджээ
Нийтэлсэн: 2015-02-05 05:12:53
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-р багт оршин суух Б:Б гэдэг эр согтуурсан үедэ эхнэрээ зодоод дараа нь цагдаагийн биед халдсан гэмт хэрэгтээ 6 сар баривчлах ялаар шийтгүүлжээ. Хохирогч цагдаа болсон явдлыг гэрчлэхдээ тухайн 16 цагийн үед “Захын Дэлбээ үсчний газар согтуу хүн агсам тавиад байна оч” гэж Цагдаагийн газрын жижүүрийн туслах мэдэгдэхээр нь дуудлага өгсөн утас руу нь залгахад нэг эрэгтэй хүн утас аваад “тэр хүн чинь гараад явчихсан, тийм юм байхгүй” гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би тэр дуудлагад очоогүй. Тэр хавиар явж байтал 18 цаг 51 минутад Цагдаагийн газрын жижүүрээс “нөгөө газраа дахиад очоорой, цаана нь эмэгтэй хүн хашгираад байна” гэхээр нь би эргүүлийн цагдаа Энхбаярын хамт “Дэлбээ” үсчний газар очсон.Үсчний газар луу ороход нэг эмэгтэй хамрынхаа цусыг угаагаад зогсож байсан. Шалан дээр цус тунарсан байсан. Тэгээд тэр эмэгтэй надад “сая манай нөхөр намайг үсдэж дарж байгаад ууж байсан архиа толгой дээр минь асгасан. Би хоёр хүүхдийнх нь ээж байгаа юмсан. Ингэж доромжлох гэж дээ, Сая миний утсыг булааж авч та нартай ярьж байгаад зугтаагаад явчихлаа” гэсэн. Тэр эмэгтэй бид нартай хамт явж байхдаа нөхөртэйгээ утсаар ярьж байсан. Тэгэхэд нөхөр нь утасны цаанаас “чи яах гээд цагдаа дагуулаад яваад байгаа юм бэ” гэж хэлж байгаа нь сонсогдож байсан…эхнэр нь “би айгаад байна өнөө шөнө ирж намайг ална гэсэн. Манай нөхөр миний төрсөн ээж бид хоёрыг хаалгаа түгжээд гаргахгүй хутга бариад шөнөжин номхон зогсоогоод хонуулдаг, би гэр бүлийн хүчирхийлэлд байнга байдаг. би хоёр нялх хүүхэдтэй яаж ийж байгаад л тэр хүнийг олмоор байна” гээд байсан…Тэгээд тзр эмэгтэйтэй хамт Мөрөнгийн бүх баар зоогийн газруудаар явж хайсан…Тэнд байж байтал нэг эмэгтэй хүн “цагдаа” гээд дуугарах шиг болсон. Тэгтэл дахиад хоёр гурван удаа “цагдаа” гэж дуудахаар нь тэр хавчиг руу нь гүйгээд орсон чинь дуудлага өгсөн эмэгтэй “нөгөө хүн чинь энэ байна” гээд зогсож байсан. Тэгэхээр нь би очоод “амрыг эрье, дуудлагын дагуу явж байна, цагдаагийн газар луу явъя” гээд гарнаас нь татсан чинь тэр залуу “чи манай эхнэртэй явдаг залуу нь юм уу, цагдаа гээд дуудангуут сүртэй нь аргагүй гарч ирдэг чи муу юу юм, п-да минь” гээд цаашаа зугтаах гээд байхаар нь би ханцуйнаас бариад авсан чинь яйкаа тайлаад цаашаа гүйхээр нь би араас нь тэвэрч аваад өмднийх нь тэлээнээс бариад гэрэлтэй газарт оруулах гэсэн. Тэгэхэд намайг заамдаж аваад цагдаа хар ноосон цамцны энгэрийг урсан, зүүн гарын булчинд байдаг шонхор эмблемийг хуулж шидсэн. Тэгж ноцолдож байхдаа тэр залуу доошоо тонгойгоод газраас нэг юм брьж аваад тзр зүйлээрээ миний зүүн шанааны орчимд нэг удаа цохихоор нь би гарнаас нь барьж аваад өөрийнхөө гар утсаар цагдаа руу дуудлага өгөх гэсэн чинь миний гар утсыг гарыг минь мушгиж булааж аваад цаашаа зугтаагаад алга болсон” гэжээ. Танхай эр өмнө нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах ял шийтгүүлж байсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэнэ.
NUUTS.mn