Нууц мэдээллийн уурхай

Найз охиндоо хаягдсандаа хорсон бусдаар хүчиндүүлсэн хэрэг Дорноговьд гарчээ

Нийтэлсэн: 2015-02-05 04:11:25

28 настай залуу Б.А гэдэг залуу 15-тай найз охиндоо хаягдаад уурлаж хорссондоо найз нараараа хүчиндүүлсэн хэрэг Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг, Аюушийн 6-… тоотод гарсан гэнэ.  Хохирогчийн аавынх нь мэдэгдсэнээр  охин нь өөрөөс ах Б.А гэдэг залуутай  үерхдэг байсан агаад харилцаагаа тасалсанд нь хорсон хууран мэхэлж гэрээс нь гаргаад найз нартаа аваачиж өгч. 15 настай хохирогч мэдүүлэхдээ  “Б. А нь өөрийнхөө утсаар залгаад намайг “юу хийж байна уулзъя” гэхээр нь би түүнд “хоюулаа одоо уулзалдаад хэрэггүй биз дээ, чи бид хоёр чинь одоо хамаагүй болсон хүмүүс” гэж хэлээд утсаа салгасан. Тэр өдрийнхөө оройн 20 цагийн орчим би гэрийнхээ урд талын гудамжинд байдаг найз охиноосоо үсний индүү аваад явж байтал Б.А дахин над руу залгаад “чи 6 баатарын хөшөөн дээр хүрээд ир юм асууя” гээд байхаар нь тэндээс овоо руу явсан. Ингээд овоон дээгүүр баруун тийш хэсэг явж байгаад тэр гар утсаараа нэг хүнтэй яриад байгаа бололтой байсан ба ингэхдээ “хурдлаарай хаана байгаа юм бэ, ирэх болж байна уу, би танайхыг мартсан байна, таксидаад хүрээд ир” гээд байсан. Би гэр рүүгээ явлаа гэхэд тэр гарнаас зуурчихаад явуулахгүй байсан. Баатарын овооноос буугаад худагны орчимд явж байхад үл таних хоёр эрэгтэй хүн ирсэн.Тэгээд урд талаасаа 3 дахь гудамж руу ороод нэг айлын хашаанд дагуулан очсон. Тэнд нэг гэр, нэг байшин байсан. Байшинд орсны дараа Алтан-Өлзий тэр хоёр хүнээс “бид  хаана унтах юм бэ” гэхэд тэдний нэг жижигхэн буржгар толгойтой ах “та 2 энэ өрөөнд ор” гэж хэлсэн. Би гараад зугтаая гэж бодож байсан боловч гэрийнхээ хаалгыг түгжсэн, тэдний нэг нь өрөөний цонхыг битүүлээд байсан, хэн нь байсан гэдгийг би сайн хараагүй. Тэр өрөө нь ортой байсан ба миний хуучин найз залуу Б.А нь өөрийнхөө хувцасыг тайлаад миний хувцасыг тайлна гэхээр нь би алгадаад гэр рүүгээ явмаар байна гэж уйлсан. Намайг ор руу түлхэж унагаагаад миний цээжин хэсгээрээ өмссөн хувцасыг тайлсан. Би хувцасаа тайлуулахгүй гэж ноцолдсон боловч дийлдэхгүй байсан. Б.А миний хамаг хувцасыг тайлаад дээр гарч нэг гараараа намайг дарж байгаад бэлгийн ажил хийсэн. Миний дээр хэсэг удаж байгаад дараа нь Болдоо гээд орилсон. Болдоо гэдэг махлагдуу биетэй залуу байсан ба өрөөнд орж ирээд намайг бас хүчирхийлсэн” гэжээ Хамгийн эмгэнэлтэй нь Б.А нь найз охиноо бусдад өгч хүчиндүүлчихээд “би өнөөдөр чам дээр гурвуулаа ирлээ, маргааш чам руу 10 найзаа дагуулаад очноо” хэмээн тавласан гэнэ. Шүүх хэрэгтэн этгээдүүдийг 3.6 жилийн хорих ялаар шийтгэжээ.


NUUTS.mn



 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших