Нууц мэдээллийн уурхай

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг “Саусгоби сандс” компанитай ямар холбоотой байсан бэ ?-2

Нийтэлсэн: 2015-02-05 01:36:18

 …Энэ хэрэгт  Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт холбогдсон. Мөн  С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нар нь Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг, мөн газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт нартай бүлэглэн "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах "Хайрхан толгой" нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй) ашигт малтмалын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг хээл хахууль авсан хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Жаргалсайхан мэдүүлэхдээ: "Батхуяг бид 2 олон жилийн найзууд. Тухайн үед таньдаг Өвөрмонгол ирээд найдвартай нөөцтэй газар байна уу, хамтарч ажиллая гэсэн. Тэр үед Батхуяг Ашигт малтмалын газрын дарга болчихсон байсан учир мэдээлэл өгч туслаач гэсэн. 2009 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн буцааж өгөх гэж байсан 2 лицензийг худалдаж аваад юу ч илрээгүй тул буцааж өгч байсан. “Саусгоби сэндс” ХХК лиценз зарах гэж байгааг Батхуягаас сонссон. Батхуяг сонирхож үзэхгүй юу, дараа нь битгий юм гарсангүй гээд байгаарай гэхээр нь ач холбогдол өгөөгүй. Түншүүд сонирхохоор нь Бат-Ирээдүйг уулзаад ир гэж явуулахад 36 сая төгрөгөөр зарна гэсний дагуу Бат-Ирээдүйд мөнгө байгаагүй болохоор би 25.000 ам.доллар гаргаж уг лицензийг худалдаж авсан. “Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхий геологич юм гарахгүй гэж байсан, би ч ач холбогдол өгөөгүй тул Бат-Ирээдүй "Зэлэм" компанийнхаа нэр дээр авсан. 2010 оны эхний хагаст хайгуул хийхэд 10-аад тонн нүүрс илэрсэн болохоор би тодорхой хувийг эзэмшинэ гээд хувьцаа эзэмшигчээр орж 47 хувийг нь эзэмшсэн. Хятадын компани 10 гаруй сая доллараар хайгуул хийж 42 сая тонн нүүрсний нөөц илрүүлсэн. Миний найз надад тухайн үед мэдээлэл авахад л тусалсан болохоос өөр зүйл мэдэхгүй” хэмээн Д.Батхуягийг хамгаалж байжээ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших