Нууц мэдээллийн уурхай

М.Зоригт гишүүн “жанжин” гэдэг үгэнд дургүй

Нийтэлсэн: 2015-02-04 07:23:36

Их жанжин Д.Сүхбаатарыбн мэндэлсэн өдрийг саяхан тэмдэглэсэн. Тэгвэл “жанжин” гэдэг үгэнд харшилтай улстөрч байдаг нь жанжны нутгаас УИХ-д сонгогдсон С.Зоригт гэнэ. Сүүлийн үед ураны олборлолтын хэл амаараа Сүхбаатар нь Дорноговийг ардаа орхисон гэхэд болно. Ураны эсрэг нутгийн тэмцэгчдийн баталж байгаагаар бараг 40 гаруй хайгуулийн лиценз олгогдсон гэнэ. Нутагс усны бахархал болсон Дарьганга, Алтан-Овоо, Шаргын уул нь ураны хайгуулийн тусгай зөвшөөрлийн бүс нутагт орчихсон аж. Онгон суманд “Арево” компаний хайгуулийн анги очсон байсныг нутгийнхан ташуураа барин босоод хөөж явуулсан. Гэсэн ч энэ тэрүүгээр хайсаар байгаа бөгөөд сүхбаатарчуудын нэг хэсэг нь Засаг дарга Ж.Батсуурь, нутгаасаа сонгогдсон М.Зоригт гишүүн хоёрыг урантай холбож харддаг бол нөгөө хэсэг нь энэ хоёр маань л биднийг ураны аюулаас хамгаална гэж найддаг гэнэ. Тэрхүү хоёр даргадаа итгэн найдагсадын төлөөлөл болсон хэсэг нөхөд оны өмнөхөн М.Зоригт гишүүнтэйгээ уулзжээ. Гишүүн эхлээд Сүхбаатар аймагт аялал жуулчлал хөгжүүлэх өөрийн боловсруулсан төлөвлөгөө ярьж нэлээд залхааж. Дараа нь ураны тухай ярилцах санаатай байгаагааг хэлэхэд цаг болзоод ярья, туслахаас цаг ав гэжээ. Эрхэм гишүүнээс туслахаас цаг аваад “Голомт” банкны нэг салбарт уулзахаар болж уулзалтанд оролцох хувь хүн болон ТББ-ын нэрсийг өгүүлжээ. Гэтэл товлосон цагтаа гишүүн ирсэнгүй. Утсаа авахгүй байсан тул туслахаас нь тодруултал М.Зоригт гишүүн уулзалтанд оролцохоор ирж явахдаа оролцох хүмүүс, байгууллагийн  нэрстэй танилцжээ. Тэдний дунд “Жанжны нутгаа ураны аюулаас аварья” гэсэн нэртэй ТББ байсан нь гишүүний эгдүүг хүргэн “ямар сүртэй нэртэй юм бэ, ерөөсөө би энэ уулзалтанд чинь очихоо болилоо” хэмээн Богдын хатан шиг аашилсан гэнэ. “Жанжны нутаг” гэдэг нэрийг  Сүхбаатарын Ардын намынхан шууд өмчилдөг бол АН-ынхан харин эсрэгээрээ “харшилтай” ажээ. Ийнхүү ганцхан нэрнээс болоод ураны уулзалт тасалджээ. Дараа нь нутгийн зөвлөлийн байранд ураны эсрэг тэмцэгчид цаг аваад ярилцлага хийж байтал М.Зоригт гишүүн миний цаг гэж дайран орж ирээд бас л маргалджээ. Гишүүн сүр хүчээрээ ялж уран эсэргүүцэгчдийг хөөн явуулаад өөрийн уулзалтаа хийж. Үүнд нь дургүйцсэн төрийн бус байгууллагийнхан “тэгж ярих юм бол энэ энэ байрыг сум бүрийн сум хөгжүүлэх сангаас 12 сая төгрөг татаж байж худалдаж авсан юм шүү, Батсуурь, Зоригт хоёр өмчлөх эрхгүй шүү” гээд баахан хэл ам хийжээ. Ийнхүү М.Зоригт гишүүн нутгийн уран эсэргүүцэгчидтэйгээ тангараг тасарч дайны байдалд ороод байна.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших