Нууц мэдээллийн уурхай

Өмнөговьд АН-ын захиалгатай албан тушаалаас халах ажиллагаа хүчээ авчээ

Нийтэлсэн: 2015-02-04 07:09:26

Өмнийн говийн аймагт Засаг ноён суусан Б.Бадраа зургаа дахь жилдээ тасралтгүй аймаг удирдаж байгаа. Сонгуульт хоёр жил дараалан Өмнөговийг удирдаж байгаа тул аймгаа бүрэн “атгасан” бололтой. Гэхдээ л бүхэл бүтэн аймаг тул тийм ч амархан гарт нь орохгүй нь мэдээж. Үүнд цаг хугацаа бас хүч хөдөлмөр хэрэгтэй агаад энэ зорилгодоо хүрэхийн тулд анхнаасаа л улстөржиж явжээ.  Улстөржихийн тухайд сөрөг намын хүмүүүсээ салбарын бүрээс шат шатаар нь зайлуулах ажиллагаа нь одоо болтол үргэлжилж байна. Төрийн албаа бүрэн “ариутгаад” өдгөө сургуулийн захирал нараа барьж авчээ. Саяхан Засаг дарга Цогт-Овоо сумын ЕБС-ын захирлаа халсан нь улстөржиж дуусаагүйнх нь нэг баталгаа болж. Захирал эмэгтэй сумын МАН-ын хорооны даргаар томилогдсон ч улстөрийн албан тушаалаасаа сайн дураараа татгалзсан. Гэсэн ч Засаг дарга Б:Бадраа үүнд нь итгээгүй агаад элдэв янзаар өө сэв хайх болжээ. Аймгийн даргынхаа “санааг “зөв таасан сумын Засаг дарга нь захирал эмэгтэйг дуудан “2012 оны сонгуулийн дараа л чамайг халчихдаг байж, чи угаасаа намын захиалгаар ажлаасаа халагдах хүн” хэмээн дарамталж агсарсан удаатай гэнэ. Энэ нь Өмнөговь аймагт “намын захиалгаар халагдах хүмүүс” гэгдсэн Ардын намын гаралтай хөөрхийлөлтэй хэдэн нөхөд байдгийг харуулж байгаа аж. Намын захиалга гэдгийн захиалагч нь АН буюу бүр тодруулбал Засаг дарга Б.Бадраа байх гэсэн таамаг бууж байна. Аймгийн АН-аас явуулж байгаа “намын захиалга” гэдэг нь хуучны боловсон хүчний цэвэрлэгээтэй төстэй агаад сөрөг намын төлөөллийг албан тушаал, эрх мэдлээс нь салгах ажиллагаа аж. Нэгэнт л “намын захиалгын” хар дансад орсон бол хичнээн сайн ажилласан ч нэмэр болохгүй. Цогт-Овоо сумын сургуулийн захирлыг ажлаа авахад нь багш ажилчид нь тарж бутарсан, сурлага муутай аймагтаа 18-д ордог сургууль байсныг зүтгэж ажиллан хөл дээр нь босгож. Гэсэн ч ЗДТГ –ын Нийгмийн хөгжлийн хэлтэс нь үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй хэмээн үндэслэлгүй дүгнэснийг Засаг дарга Б.Бадраа шүүрэн авч яаран халах захирамж гаргажээ. Захирамж гаргаснаас ердөө хоёр хоногийн дараа Цогт-Овоо сумын сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцлах мэдэгдэл өгч тун удалгүй ажил хүлээлцэх комисс ирэн ажлыг нь хүчээр булаан авч шинэ захиралд өгчээ.


 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших