Нууц мэдээллийн уурхай

68, 72 настай хоёр эмээ үр зулбуулдаг хуурамч эм худалдаасан хэрэгтээ нэг жилийн тэнсэн авчээ

Нийтэлсэн: 2015-02-04 05:12:47

Ач гучаараа хүрээлүүлээд сууж баймаар 68, 72 настай хоёр эмээ “Нарантуул” захад хуурамч худалдаалсан хэрэгтээ нэг жилийн тэнсэн харгалзах ял авчээ. 68 настай, бүрэн дунд боловсролтой, буу хөгжмийн багш мэргэжилтэй, Нийслэлийн 10-н жилий 46-р сургуулиас тэтгэвэрт гарсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан Ц.Ш, 72 настай, худалдагч мэргэжилтэй Л.Б нь 2013-2014 онд “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн бөс бараа зардаг хэсэгт бусдад зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар үр зулбуулдаг эмийг удаа дараа худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Тэд мөрдөн байцаалтанд  мэдүүлэхдээ: “…Нарантуул зах дээр энэ эмийг зөндөө зардаг юм, бид анх хүүхдэдээ авч өгөөд гайгүй болж байна гэхээр нь өөрөө аваад зарж эхэлсэн, тэнд хүмүүс бөөндөж зараад явж байдаг” гэж мэдүүлжээ. Хохирогч О.О нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхээ: “…2014 оэы эхээр манай нөхөр гэртээ хонохгүй гадуур хонож өнжөөд байсан. Тэгтэл нэг удаа нөхөр утасаар ярьхад цаана нь нэг хүүхэн чи эхнэр рүүгээ явах юм уу надтай хонох юм уу гэсэн. Тэгтэл манай нөхөр эхнэр рүүгээ явахгүй чамтай хононо гэж ярьж байгаад утасаа тасалсан. Би тухайн үед нэг хүүхэдтэй 3 сар гарантай жирэмсэн байсан. Тэгээд нөхөр маань араар тавиад намайг хуураад байхаар нь хэвлийдээ тээж байсан хүүхдээ гаргахыг хүсээгүй. Тэгээд хүүхдээ зулбуулах гээд арга хайсан. Би өөрийн найз Улаанаагаас "Нарантуул" зах дээр эм зардаг гэсэн. Нарантуул зах дээр очоод хүмүүсээс асуухаар хүмүүс хэлээд өгдөг гэсэн. Улаанаа өөрөө ууж байгаагүй гэсэн. Хүнээс сонссон гэсэн. Би эмнэлэгээр явах гэхээр мөнгө төгрөг багатай, том болчихсон 4-н сартай хүүхэд авдаггүй гээд байдаг гэхээр нь эмнэлэгт хандаагүй. Тэгээд Нарантуул зах дээр очоод үр зулбуулдаг эм хаана зардаг юм гэж танихгүй хүмүүсээс асууж сургалсаар байгаад бэлэн хувцас зардаг хэсгээс үл таних эмэгтэй хүнээс үр зулбуулдаг гэх хятад бичигтэй эмийг 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдсан хүнээс яаж хэрэглэх талаар нь асуухад 6-н ширхэг жижиг эмийн нь өглөө, орой, өдөрт л хоёр удаа 9 цагийн зайтай уугаарай. 3 хоног ууж дуусаад үлдсэн 3-н том эмийг нь нэг дор 5 минутын зайтай уугаарай гэсэн. Тэгээд би тэр хүний хэлсэн зааврын дагуу уусан. Тэгтэл цус алдаагүй, доошоо юу ч гарахгүй базалж өвдөөд байхаар нь найз Солонгоогийн хамт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн” гэжээ. Бас нэг хохирогч Т.Ж нь “…Би 2014 оны 7-р сард  жирэмсэн болсноо мэдээд мөнгө хайгаад олдохгүй болохоор нь арай хямдхан эм байдаг болохоор "Нарантуул" зах дээрээс эм авсан. Нарантуул захаас 2014.08.21-нд би захын хаалгаар ороод давуу зардагын урд талын эгнээгээр явж байгаад нэг 40-50 орчим насны, цагаан масктай эмэгтэй хүн байсан. Царай зүсийг нь харж чадаагүй. Тэр эмэгтэй 9 ширхэг эм 30,000 төгрөгөөр зарсан. Эхлээд зургаан ширхэгийг уугаад дараа нь үлдсэн гурван ширхэгийг нь нэг өдөр уугаарай гээд өгсөн. Тэгээд би 2014.08.26-наас өдөрт 2 ширхэг эм уугаад, гурван өдрийн дараа үлдсэн гурван ширхэг эмээ уугаад шөнө 01 цагийн үед доошоо цус гараад түргэн дуудсан” гэж мэдүүлжээ. Хохирогч Б.Э нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхээ: “…2014 оны 05 дугаар сарын 30-нд би жирэмслээд 2014 оны 07 дугаар сарын сүүлээр "Нарантуул" захруу очоод төв хаалгаар ороод давуу зардаг лангууны урдуур явдаг 50 орчим насны бор ноосон цамцтай эмэгтэй хүнээс 9-н ширхэг үр зулбуулдаг эм 30,000 төгрөгөөр аваад 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байхдаа уг эмийг уусан. 4-5 хоногийн дараа доошоо цус гараад зулбадас гарсан. Тэгээд би гараад дууссан байна гэж бодоод байж байтал 2014 оны 08 дугаар сард  хүнд юм өргөсөн чинь миний доошоо дахиад юм гараад бие өвдөөд байхаар нь "Эх нялхас"-ын эмнэлэг дээр очсон” гэжээ.

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших