2015 оны төсөвийн хэлэлцүүүлэг дээр гишүүдийн гаргасан амбийцаас-1
Монгол Улсын төсвийн орлого 2013 онос эхлэн жил бүр нэг их наяд төгрөгөөр тасарч байгаа. Иймд ирэх жилийн төсвийг 2012 оны байдлаар буюу 4.2 их наяд төгрөгийн орлогоор баримжаалан боловсруулах санал намраас яригдсан ч дэмжигдсэнгүй. Огцорсон Шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг унаагүй, хумигдаагүй гэсэн өөрөө өөрийгөө хуурсан төсөөлөлдөө баригдсаар 2015 оны төсвийг боловруулжээ. Тэрийг нь гишүүд засаж залруулахын оронд харин ч тойргийн амбицдаа баригдан сонгогдсон аймаг, дүүрэг руугаа тал тал руу нь чангаан зулгаасан аж. УИХ-ын гишүүдийн тойргийн амбиц хэзээ ч арилахгүй бололтой. Дээр нь сонгуулийн жил дөхөж байгаа тул ганц ч гэсэн сургууль цэцэрлэг барьсан гээд зогсож байх нь улс орны эдийн засгийн уналтыг зогсоохоос илүү чухал байж. Хэрвээ улсын төсвөө бодсонсон бол хамгийн чухал тэргүүн ээлжийн обьекдоо л хөрөнгө оруулалтыг эхлээд хийх байсан.
-Ирэх оны төсвийг зулгааж чангаах амбицийг хөдөөний гишүүдээс Ховдын Д.Батцогт, хотыхноос З.Баянсэлэнгэ тэргүүлж. Аль аль нь анх удаа УИХ-д орсон тул “төр барилцахын” амтыг гайгүй сайн авсан гэж үүнийг нь тайлбарламаар. Дээр нь сонгуулийн хууль өөрчлөгдөх нь тодорхой тул ахин жагсаалт энэ тэр гэж “аз” тохиохгүй гэдэг нь тодорхой болсон. иймд өөр өөрийн тойрог дээрээ нэр хүндээ өсгөх нь чухал болсон. Д.Батцогт гишүүн намын нөхөр болох БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөртэй нийлж байгаад Дорнодын Хэрлэн сумын 928 хүний суудалтай спорт цогцолборын хөрөнгө орууулалтыг “дээрэмдсэн” гэнэ. Энэ ажиллагаа нь амжилттай болмогц Ховдын гэсэн тодотголтой баахан хөрөнгө оруулалтыг дараа дараагаар нь “шахжээ”. Тэдний дунд нь сэжигтэй санал ч цохиж явсан. Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 130 ортой цэцэцрлэгийн байрыг газрынх нь хамт хувь хүнээс худалдаж авахад 300 сая төгрөг тусгуулсан гэнэ. Мөн сонгогдсон тойрогт нь огтхон ч хамаагүй Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн 883.0 м2 талбай бүхий хоёр давхар тоосгон барилгыг газрынх нь хамт худалдаж авахад 1.3 тэрбум тавиулах гэж их зүтгэсэн нь бусад гишүүдэд хардлага төрүүлжээ. Тэрхүү барилга, газрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авна гэж тайлбарласан ч итгэх хүн гарсангүй.
-Түүхч зохиолч болоод байгаа Ё.Отгонбаяр гишүүн тойргийнхоо баригдаж байгаа барилгуудад дандаа хөрөнгө нэмж авна хэмээн зүтгэжээ. Тэрээр Хялганатын сургуулийн өргөтгөл, Булган сумын цэцэрлэгийн барилга зэрэг баахан обьектод 50 саяас 1.3 тэрбум хүртэл төгрөгийг нэмэх хэрэгтэй гэжээ.
-УИХ-ын гишүүн Д.Энх-Амгалан Хөвсгөлөөс дахин сонгогдох хүсэлтэй гэдэг нь тойргоо гэсэн “сэтгэлээс” нь харж болно. Хөвсгөлийн Тариалан сумын спорт цогоцлборт 2.3 тэрбумыг нэхсэн бол Их-Уул сумын сургуулийн спорт заалны засварт нэг тэрбум хэрэгтэй гэж шаардаж.
-Нөхөн сонгуулиар гарч ирсэн Д.Арвин баянзүрхчүүддээ анхаарал “тавьж” дүүргийн шинэ нэгдсэн эмнэлэг барихад 7.8 тэрбум төгрөг шаардлагатай гэж дайрч гарчээ.
-Хотын гишүүдээс жагсаалтаар орж ирсэн З.Баянсэлэнгэ Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж магадгүй дүр зураг харагдсан. Тэрээр тус дүүрэгт баахан хөрөнгө оруулалт тусгуулах гэж байдгаараа зүтгэсэн ч ихэнхи нь талаар болж. Тэрээр голдуу цэцэрлэгийн барилгын мөнгө нэхсэн агаад энэн сэдвийг барьж авбал чингэлтэйчүүдийн сэтгэл зүрхэнд хүрч болно хэмээн тооцсон биз. Түүний тус дүүргийн 7-р хорооны 240 хүүхдийн цэцэрлэгийн гурван тэрбум, 12-р хорооны цэцэрлэгийн мөн л гурван тэрбум, 19-р хорооны цэцэрлэгийн өргөтгөлийн 1.2 тэрбумыг тусгуулах зэрэг санал нь бүгд унасан тул ирэх жил улаан тууз хайчлах найдвар нь талаар болжээ.
NUUTS.mn