Ууц чанахад тусгай зөвшөөрөл авахгүй
Нийтэлсэн: 2015-02-04 02:23:57
Удахгүй бол сар шинийн баярыг угтаж доорх арга хэмжээ болно. Үүнд аруулах зорилгоор Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран “Монголд үйлдвэрлэв – 2015” өргөтгөсөн худалдааг 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулж байна. Улаанбаатар хотын 6 дүүрэгт Сар шинийн өргөтгөсөн худалдаа явуулж байгаа. Мөн 2 дугаар сарын 7-ноос 15-ны өдрүүдэд Чингисийн талбайд Цагаан сарын өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Дүүргүүдийн хувьд өргөтгөсөн худалдаа Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбай, Баянгол дүүрэгт “Лион” тауэр, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК, “Номингийн тав трейд” ХХК, “Хоум плаза”-гийн дотор талбай, “Улаанбаатар импекс” ХХК, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төвд, “Сувдан” төвийн дотор талбайд тус тус гарч байна. Уг өргөтгөсөн худалдаа 1 дүгээр сарын 23-наас эхэлсэн бөгөөд Сар шинийн баяр хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 15-ны өдрүүдэд Чингисийн талбайд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Энэхүү худалдаанд томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд оролцох юм. Тухайлбал, “Алтан жолоо” групп, АПУ ХК, Сүү ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, Алтан тариа ХК, Оргио ХХК, Саян-Уул ХХК, Мах маркет ХХК, Мах импекс ХХК,”Миш маш” ХХК, Тэсо ХХК, Траст трейд ХХК, Хүнс комплекс ХХК, Очир дагинас ХХК, Грийн сити ХХК, Best shoes ХХК, Чансаа гутлын дэлгүүр, Эксклюзив ХХК, Старри Скай ХХК, “Ноос ноолуурын холбоо”, “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо” зэрэг 20 гаруй байгууллага урьдчилсан захиалгаа өгсөн. Уг үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир, ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Мөн ууц чанах үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй гэнэ.
NUUTS.mn
You make thngis so clear. Thanks for taking the time!