Нууц мэдээллийн уурхай

УБТЗ-ын орос дарга Яковенко 416-р зөрлөгт болсон 2 тэрбумын ослын хэрэгт эвлэрэхиийг шаардаж монгол ажилтнаа халжээ

Нийтэлсэн: 2015-02-02 04:21:35

Монголын төмөр замын салбарт байсхийгээд л осол гарч байдаг. Зарим нь бүр ноцтой хохирол үр дагварт хүргэдэг. Түүний нэг нь төмөр замын 416-р зөрлөг дээр болсон Туул зөрлөгөөс Амгалан өртөө рүү явж байсан хос зүтгүүр “Эсто” компаний “Хово” ачааны машинтай мөргөлдсөн осол байсан. Бараг 60 тонн жинтэй ачааны тэрэг 71  цуваа чирч явсан хос зүтгүүртэй мөргөлдсөнөөс машин 100 метр түрэгдэн харин зүтгүүр нь хажуу тийшээ унасан. Машины жолооч бууж амжсан бол өндөр зүтгүүр тулдаа машинист нь хөнгөн гэмтсэн гэдэг. Энэ ослын улмаас хос зүтгүүр ноцтой гэмтэж төмөр замд нийтдээ хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед ослыг буруутан компани эхний ээлжинд хэмээнд 190 сая төгрөг өгсөн тухай яригдаж байсан ч хохирлыг бүрэн нөхөн төлсөн талаар мэдээлэл өгөөгүй .Харин ч “Эсто” компаний хурдны зам хариуцсан чухал төслийн ажил саатах нь хэмээн тэр даруйд нь гарамыг нээж өгчээ. Төмөр замын энэ ноцтой осол хэрхэн шийдэгдсэн, холбогдох албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй үлдсэн. Дарга нар зүгээр өнгөрсөн бол хаирн жолооч нар хуулийн хариуцлага хүлээгээд энэ хэрэг хаагдсан гэдэг. Гэхдээ хэрэг хаагдах хүртлээ төмөр замд нэлээд нууцлаг үйл явдал болсон нь одоо илэрч байна. Олон нийтэд төмөр замд учруулсан хохирлоо “Эско” компани төлсөн гэх мэдээлэл тараасан мөртлөө УБТЗ-ын дарга нар цаагуураа хоёр тэрбумын өртөгтэй осол гаргасан компанитай битүүхэн эвлэрэх бодлого барьж байжээ. Үүнийг нь эсэргүүцсэн монгол ажилтныг төмөр замын нэгэн том албаны орос дарга Яковенкогийн явуулгаар халж замаасаа зайлуулсан гэнэ. Бүр тодруулбал хуулийн хэлтсийн ажилтан О.Б нь энэ хэргийн золиос болжээ. Түүнийг орос дарга Яковенко дуудаж 416-р зөрлөгт болсон зам тээврийн ноцтой осолын гэмт хэргийн сэжигтэн болон ослоос үүдсэн гэм хохирлыг бүрэн хариуцах тал болох “Эско” компанитай эвлэрэлийн гэрээ байгуул гэж тулгажээ. Эвлэрлийн гэрээ гэдэг нь хоёр тал тохиролцож хэргийг хаана гэсэн үг юм. Гэтэл уг осол нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох ноцтой үйл явдал тул эрүүгийн хэрэгт эвлэрэнэ гэсэн ойлголт ерөөсөө байхгүй байдаг. Нэгэнт зам тээврийн хэрэг гэмт хэрэг гарсан бол хохирогч тал нь гомдолгүй гэсэн ч хэргийг өдүүлсэн талд   Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэн хэргийг шийдвэрлэх учиртай юм. Монгол ажилтан нь эрх мэдэл ихтэй орос дарга Яковенкод Монгол улсын хуулиар хохирол барагдуулах тухай гэрээ байгуулж л болохоос эрүүгийн хэрэгт эвлэрнэ гэсэн ойлголт байдаггүйг хангалттай тайлбарлан ойлгуулж. Гэсэн ч монголчуудыг дарлаж сурсан хуучны Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хуулбар болох орос дарга Яковенко эвлэрлийн гэрээ заавал байгуулахыг шаардаад татгалзсанд тэр өдрөө удирдах ажилтны шуурхай хурал хийж монгол ажилтан О.Б-д үндсэн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах шийтгэл оногдуулжээ. Хэрэг явдал цалинг нь хасаад ч зогссонгүй цаашаа үргэлжилж. Орос даргыг эсэргүүцсэнээр удирдалгуудынхаа “хорхойтой араанд” зуугдсан гэнэ. Ингээд түүнээс өө хайж эхэлжээ. Төмөр замд ажилладаг оросууд өөдөөс нь эсэргүүцсэн монгол хүнийг нам дарах тал дээрээ бүр сурамгай гаршчихсан гэхэд болно. Төмөр замаас нэхэжмлэгчээр оролцох шүүх хуралд суугаагүй, ажлын бүртгэл хөтлөөгүй гэх жижиг сажиг өө хайж олсны дээр өнөөх 416-р гарамд болсон ослыг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахаас татгалзсан гэсэн зохиомол том ял тулгажээ. Тэрхүү ажлын хэсгийг ЗТ-ийн сайд асан А.Гансүхийн тушаалаар байгуулсан гэнэ. Хуулийн ажилтан О.Б нь УБТЗ-ын Замын тээврийн хяналтын бүртгэлийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жаргалын үүрэгдсэнээр угаажлын хэсэгт орж ажиллах байжээ. Гэтэл дүрэм журам ёсоороо замын дарга нь ажлын хэсэгт хэн орж ажиллах эсэхийг шийдэх байсан гэнэ. Шууд удирдах дээд даргаасаа үүрэг чиглэл аваагүй байж уг ажлын хэсэгт орох нь буруу гэж үзсэн монгол ажилтан О.Б төмөр замын зам тээврийн ноцтой гэмт хэрэг гаргасан компанитай эвлэрлийн гэрээ байгуулахыг эсэргүүцсэн байр сууриа хэвээр хадгалж. Харин орос дарга үүнийх нь төлөө ажлаас нь халж хатуу тооцоо хийсэн гэнэ.

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших