Нууц мэдээллийн уурхай

Жанжны толгойг залгисан “үлэг гүрвэлүүд” хэн бэ ?

Нийтэлсэн: 2015-02-02 03:35:19

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ баярыг МАН өмчилөн авч өргөн тэмдэглэдэг. Гэтэл их жанжныхаа тэмцэж зүтгэж байгуулсан улстөрийг мөхөөх, гадныхны гар хөл дуулгавартай зарц нь болох, байгалийн баялагаа харийнханд найр тавин өгөгчид энэ намаас зөндөө тодорлоо. Авилгал хээл хахуулын хэрэгт ард түмнээрээ цоллууллагсадын эхний эгнээнд мөн л энэ намынхан манлайлж явна. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Тавантолгойн ордын хэрэгт МАН-ын дарга асан С.Баяр, С.Батболд нарыг нэр цохон буруутгасан. Улстөрийн дээд түвшнээс албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт Д.Дондог, Ц.Батбаяр нарын гишүүд нь холбогдон шүүхээр ял авлаа.  Ялангуяа олон арван мянган гишүүдийнхээ эсэргүүцлийг ул хайхран АН-ын мэхэнд “автдагаараа” автан Шийдлийн хэмээх Засгийн газарт орсоноороо М.Энхболд, Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх, С.Бямбацогт нар нь “үлэг гүрвэл” болсон гэдгээ харууллаа. Тэд нарыг дагаад сайд болсон Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар, Н.Төмөрхүү, С.Чинзориг нар ч гэсэн эдийн засгийн уналтын хүнд үе болох 2016 оны сонгуулийн үеэр намаа “нүүр хийх газаргүй, үг хэлэх эрхгүй” болгосон буруутнаар тодорно. Сайд нараа дагаад дэд сайдын суудалд шунан дурлагсадад ч гэсэн намын нэр хүндийг унагасан хатуу хариуцлагыг жирийн гишүүнд нэхэж таарна. Ийнхүү Ардын нам нь албан тушаал, нэр хүнд хөөсөн цөөн хэдэн бүлэглэлийн гарт орж  Д.Сүхбаатар жанжны тунхаглаж байсан зорилгоосоо шууд урвасан үйлдлүүдээрээ Их жанжныхаа төрсөн өдрийг угтаж байна.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших