Энэ хоёр гавъяа байгуулсан уу ?
Нийтэлсэн: 2015-02-02 02:37:28
Алдарт “90 саяын” Гансүх “хээгүй” ерөнхийлөгч асан П.Очирбат нар тун баяр баямгалантай нь аргагүй уулзан патиараа татауулж. Энэ хоёрын манаргасан хэргийг Монгол даяар мэднэ. Гэтэл зөв зүйтэй гэгээлэг сайхан үйл хийчихсэн аятай ингэж аашлах нь наад зах нь ёс зүйн хувьд эвгүй баймаар юм. Уулзалдан тэврэлдэх нь байтугай бие биенээсээ холуур дөлмөөр хоёр нөхөр ингэж суугаа нь хүүхэд залуусд ямар үлгэр дууриал үзүүлж ямар ойлголт төрүүлэх бол. “90” саяын” Гансүхийг алдаршуулж кино хүртэл хийлээ. Харин тэр кинонд улсын мөнгийг хувиасаа өгч байгаа юм шиг өгсөн П.Очирбат гардаггүй. Уг нь авсан өгсөн хоёр Төрийн ордонд Ерөнхийлөгчийн өрөөнд уулзаж байгаа хэсэг гарах ёстой байсан ч “хээгүй” П.Очирбат “ахыгаа алах нь” гэсээр байгаад хасуулсан гэдэг.
NUUTS.mn