Нууц мэдээллийн уурхай

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хийх хамгийн “ажил хэрэгч” ажил

Нийтэлсэн: 2015-01-30 10:02:41

Монголын парламентед анх удаа эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсан гээд сүржигнээд байсан ч хийсэн гэж ажилгүй удлаа. Энэ бүхэн хоосон шоу гэдгийг хошин шогийн хоёр эмэгтэй жүжигчний хийсэн ажилтай харьцуулахад л мэдэгдэнэ. Хоёр жүжигчин бүсгүйтэй жишихийн аргагүй эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөний бололцоотой мөртлөө бид хийсэн гээд хэлчих ажил байхгүй байгаа нь ёстой “санаа сохор бол нүд сохор” гэгчийн үлгэрээр орж. Оны өмнөхөн эмэгтэй гишүүдийн бүлэг машины тусгай зогсоол нэхэж байсан. Тэгвэл эмэгтэй гишүүдийн хийж байгаа дараагийн том ажил нь энэ гэнэ. УИХ-ын гишүүдийн эцэг эхийг сар шинийн баяраар хүлээн авах том “төсөл” удахгүй хэрэгжих аж. Гэтэл  гишүүд ердөө тангараг өргөснийхөө маргааш л эцэг эх гэр бүлээ төрийн ордоноор аль хэдийнээ “аялуулчихсан” байдаг. Төрийн 9 хөлт цагаан тугийн дор гэр бүлээрээ авахуулсан зураг бараг гишүүн бүрийн өрөөний хананд өлгөөстэй харагддаг. Ийнхүү монгол төрийг “мэргэн ухаалгаар” барьж байгаа “супер 76”-г төрүүлсэн эцэг эхийг нь хүндэтгэн Төрийн ордон бүтэн өдөр “пижигнэх” гэнэ. Үүнээс ганц гялтайх юм нь арга хэмжээний зардлыг нь УИХ-ын тамгын газраас бус гишүүдийн өөрсдийнх нь төсвөөс гаргах аж. Гэхдээ тэр ч бас улсын л мөнгө дөө…
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших