Нууц мэдээллийн уурхай

Гэртээ хонуулсангүйд уурлан хамт уусан хүмүүсийнхээ машины толийг хугалж хариугаа авчээ

Нийтэлсэн: 2015-01-30 09:35:58

Дундговь аймгийн харьяат, жүжигчин мэргэжилтэй, А.С  нь 2014 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн Б.Н-тэй  маргалдсаны улмаас Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны гаднах зогсоол дээр тавьж байрлуулсан байсан иргэн Ш.Б-гийн эзэмшлийн Приус-20 маркийн автомашины 2 ширхэг толийг хугалж 300.000 төгрөгийн, иргэн Э.Б-гийн  Тина маркийн автомашины жолооч талын нэг ширхэг толийг сууриар нь хугалж 300.000 төгрөгийн, иргэн Т.Д-гийн эзэмшлийн приус-20 маркийн автомашины жолоочийн эсрэг талын 1 ширхэг толийг сууриар нь хугалж 80.000 төгрөгийн, иргэн Ж.Г-гын эзэмшлийн приус-20 маркийн автомашины 2 талын толийг хугалж 520.000 төгрөгийн, иргэн Э.А-гийн эзэмшлийн кроун  маркийн автомашины жолоочийн эсрэг талын 1 ширхэг толийг хугалж 180.000 төгрөгийн, иргэн С.-гийн шкода маркийн автомашины жолоочийн эсрэг талын 1 ширхэг толийг хугалж 400.000 төгрөгийн, иргэн Б.Н-гийн Хонда маркийн автомашины зүүн талын 1 ширхэг жижиг, 1 ширхэг том толь хугалж 170.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгтээ хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. Гайхалтай нь тэдний зарим нь хамт архи уусан хүмүүс байсан гэнэ.  Гол  хохирогч Б.Н нь “Бид нар 2 шил 0.75 граммын архи хувааж уусан. Орой 23 цагийн орчим С бид хоёр манай гэр лүү орно гээд лифтээр явж байхдаа би гэрт манай эхнэр хүүхэд байгаа чи харьж амар гэж хэлэхэд С уурлаад явсан. Тэгж гарч явахдаа миний Хонда маркийн автомашины толийг хугалсан байсан” гэж мэдүүлжээ. Хэрэгтэн ч үүнийг хүлээн зөвшөөрч “бид архи уусан, тэгээд Н нь манайд хоно гэхээр нь гэрт  нь очтол түлхүүр алга гэсэн. Тэгээд бид хаалгыг нүдтэл Н агсам тавьж эхэлсэн ба би муудалцаж гараад уурандаа хэд хэдэн автомашины толийг хугалсан” гэсэн гэнэ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших