Нууц мэдээллийн уурхай

”АВТО ЗАМЫН САЛБАР ДАХЬ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” Улсын анхдугаар зөвлөгөөн болж өнгөрлөө

Нийтэлсэн: 2015-01-30 09:12:48

Өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд ”АВТО ЗАМЫН САЛБАР ДАХЬ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” Улсын анхдугаар зөвлөгөөн болж өнгөрлөө. Монголын Авто замчдын ҮЭХ-ноос зохион байгуулсан эл зөвлөгөөний үеэр авто замчид салбарын Эздийн холбоо, ҮЭ -ийн холбоо, Төрийн байгууллага хооронд байгуулсан хоёр ба гурван талт хамтын гэрээ, хэлэлцээр, Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх Засгийн газрын 2013 оны 11 сарын 11-нд баталсан 307 тоот тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, салбарт тулгамдаж буй асуудал, түүнээс гарах арга замыг тодорхойллоо. 2015 оны эхний улирлын байдлаар тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа ч үүнээс ердөө 60 орчим нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Мөн тогтмол 8000 гаруй үндсэн ажилтан ажилладаг бол оргил ачааллын үед 4000 хүнийг түр ажлын байраар хангадаг аж. Тэдний дундаж цалин 400-500 мянган төгрөг. Гэхдээ энэ цалинг оргил ачаалалын үе буюу 5-11 сард олгогддог. Өвлийн улиралд сул зогсолтын нөхөн олговорт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140400 төгрөгийн цалин авч байгаа нь ихэвчлэн алслагдсан бүс нутагт, ар гэр, амьдрал ахуйгаа орхин, өдөрт 12-14 цаг ажилладаг хүмүүсийн хувьд бага орлого гэдэгтэй салбарынхан санал нэг байна. Авто зам бол төрийн өмч. Сүүлийн жилүүдэд орон нутгийг нийслэлтэй авто замаар холбох ажил идэвхитэй хийгдэж байгаа. Гэсэн хэдий ч Төрөөс авто замын салбарын талаар баримтлах бодлого сул байгаа тул энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсох боломжийг хязгаарлаж байна. Тухайлбал, улсын хэмжээнд мөрдөж буй нэг км замын өртөг бага. Компаниуд тендер болон бусад гэрээ хэлэлцээрийн дагуу зам барих ажил авч байгаа ч энэ мөнгөнийхөө тодорхой хэсгийг машин техникт зарцуулах шаардлагатай болдог. Ийм шахалтад өртсөн олон аж ахуйн нэгжүүд саяхныг болтол эдийн засагтаа баригдаад өмнөд хөршөөс хямд үнэтэй машин, техник авдаг байсан. Хямд үнээр авсан энэ техникүүд эвдэрч, олон компани эдийн засгийн том хохирол амссан. Энэ бол салбарт тулгамдаж буй том бэрхшээлийн нэг. Нөгөө талаар мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо гажуудалд орсон. Авто замын стандартын судалгаа, хэрэгжилт байхгүй. Мөрдөж буй стандартыг шинэчлэх тал дээр эрдэм шинжилгээ, судалгааны түвшинд ямар нэгэн ажил хийгдэхгүй байгаа нь сэтгэл зовоож байна хэмээн авто замчид ярьж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсыг авто замын нэгдсэн сүлжээнд холбох ажил эрчтэй өрнөж байгаа. Үүнтэй зэрэгцэн улс төрчид авто замын салбарын тендерийг бизнес болгож эхэлсэн. Үүнээс шалтгаалан дээд тал нь 25 жил авто замын салбарт үйл ажиллагаа явуулсан, олон зуун ажилтантай, туршлагатай компаниуд тэрхүү тендерт ялсан, зөвхөн тамга цүнхэлсэн компаниудад байр сууриа тавьж өгч, тэдний туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй жишээ олон. Ингэтлээ жижгэрсэн компаниуд нийгмийн даатгалд их хэмжээний мөнгө төлж байхаар ажилчдаа цомхотгож, эдийн засгийн хэмнэлт хийхийг илүүд үздэг болсон. Үүний улмаас тус салбарт ажилгүйдэл нүүрлэж байгааг ч тэд ярьж байна. Авто замчид энэ цугларалтаар хөдөлмөр, нийгмийн хамгалал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, цалин хөлсний зохицуулалт, хамтын гэрээний биелэлт, хуримтлагдсан өр, сул зогсолт, хүнд хортой нөхцлийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, норм норматив, хөдөлмөрийн зах зээлд шаардагдах өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, гадаадаас авах ажиллах хүчнийг эзлэх хувь, цаг хугацаандаа олгогддоггүй санхүүжилт зэрэг салбарт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлаа тодорхойлж, байр сууриа шийдвэр гаргах түвшинд хүргэхээр тохирчээ.


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших