Нууц мэдээллийн уурхай

ШУТИС-ийн согтуу оюутан замын цагдаад халджээ

Нийтэлсэн: 2015-01-30 08:31:03

Согтуугаар жолоо барьж явсан ШУТИС-ийн оюутан замын цагдаад хүч хэрэглэн мөргөж унгасан хэрэгтээ нэг жилийн тэнсэн харгалзах ял авчээ. 1992 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухааны техникийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан Б.У нь ь 2014 оны 11 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар 60-61 УНЛ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Б.Б-г хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    Хохирогч Б.Б нь “...Би Чингэлтэй дүүргийн Замын цагдаа, зохицуулагчаар ажилладаг юм. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны 18 цагийн үед ажилдаа ирж эргүүлд гарч ажилласан. Би Гэрэл төвийн арын зам дээр 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагаас 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 03 цаг 30 минутын үед 60-61 УНЛ улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг зогсоон шалгахад жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Машиныг нь зам чөлөөлж зогсоогоод драгер үлээлгэхэд 1.48 хувийн согтолттой гарсан юм. Жолооч нь У гэж байсан ба түүний жолооны үнэмлэх болон машины бичиг баримт нь бүрэн байсан учраас машины эрүүл жолооч дуудаад бариулаад явж болно гэж хэлэхэд надад дуудах хүн байхгүй, би өөрөө машинаа барьж явахаас өөр аргагүй, би машинаа барьж явах юм бол хүн дайрч ална гэхээр нь түүний машиныг нь журмын хашаа руу ачуулахаар болоод ачигч машин дуудуулсан юм. Тэгэхэд  У гэх жолооч намайг “хүн чанаргүй п-да” гээд ирээд заамдаад авахаар нь зөрүүлээд бариад авахад шууд нүүр рүү мөргөчихсөн юм. Тэгхээр нь түүнийг хамт үүрэг гүйцэтгэж байсан зохицуулагч Мөнхбат, Сэргэлэнбаатар нарыг дуудаад барьж аваад эрүүлжүүлээд машиныг нь журмын хашаа руу ачуулж саатуулсан юм” гэжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших