Нууц мэдээллийн уурхай

МАН-ын дарга “алдарт” М.Энхболд МАХН-ын Н.Энхбаярын хэрэгт гэрчээр мэдүүлэг өгчээ

Нийтэлсэн: 2015-01-30 06:51:53

Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Н.Энхбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Дуламсүрэн нартай бүлэглэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоолыг гаргуулан, үүнийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 555 дугаар захирамжийг гарган 605.000.000 төгрөгийн үнэлгээтэй “Өргөө зочид буудал” НӨҮГ-ыг татан буулгаж, сонгон шалгаруулалтгүйгээр нийслэлийн өмчийн 25 хувь, “Хар дун” ХХК-ийн 75 хувийн оролцоотой “Дун-Өргөө” ХХК байгуулах нэрийдлээр “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын 453.750.000 төгрөгийн эд хөрөнгийг, Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн, улмаар уг компанийг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын үүсгэн байгуулсан хэрэгт холбогдон 2.3 жилийн хорих ялаар шийтгүүлэн биечлэн эдэлж байна. Энэ хэрэгт МАН-ын дарга М.Энхболд, алдарт Т.Бадамжунай, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж болон Ш.Раднаасэд гээд Ардын намын элит давхаргынхан бүгд гэрчээр дуудагдан байцаалт өгчээ. Намын дарга М.Энхболд нь гэрчээр байцаагдахдаа  Ц.Батбаярын үйлдлийг буруутгасан мэдүүлэг өгчээ. Тэрээр мөрдөн байцаалтад  “…”Өргөө зочид буудал”-ыг “Хар Дун” ХХК-тай хамтарсан компани байгуулахад өмчийн харьцаа 51:49 ч бай, 75:25 ч бай хамтарсан аж ахуйн нэгжүүдийн хувьд төсөл сонгон шалгаруулалт явуулж хэвлэл, сонинд зар өгч тодорхой шалгуур хангасан хөрөнгө оруулалт хийх тийм боломжтой шаардлагыг хангасан аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтын зарчмаар сонгох ёстой... ” гэсэн мэдүүлэг /хх-15-н 61-63/ өгсөн гэнэ. Харин Ц.Батбаяр нь  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар өгөөгүй, тодорхой шалгуур хангасан, санхүүгийн боломжтой компаниудыг оролцуулан  сонгон шалгаруулалтын зарчмаар ажиллаагүй болж таарчээ. Дараагийн удаад Ардын намынхан хэрхэн Ц.Батбаяр луу буруугаа чихэж өөрсдийгөө цэвэрхэн аваад гарсаныг цувралаар хүргэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших