Нууц мэдээллийн уурхай

МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ө.Шижир нар нь “нэг гаралтай” нөхөд гэнэ

Нийтэлсэн: 2015-01-30 02:45:18

МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. Нэр дэвшигчид ч тодорсон. Гэхдээ хөлбөмбөгийн халуун тогоон дотор янз бүрийн юм болоод эхэлжээ. Энэ нь одоогоор холбоог тэргүүж байгаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ө.Шижир нартай холбоотой гэж “сөрөг хүчин” нь үзэж байна.  Хөлбөмбөгчдийн түр хорооны баталж байгаагаар өнгөрсөн хугацаанд МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ө.Шижир нарын үйл ажиллагаанаас харахад хөнжил дотроо дүрэм, журмыг өөрсдийнхөө зоргоор засдаг ёс зүйгүй нөхдүүд болох нь илчлэгдсэн гэнэ. Тэр бүү хэл орон нутагт байгаа Аймгийн ардчилсан залуучуудын холбоогоор дамжуулж аймаг бүрт өөрийнхөө захиалгат салбар холбоодыг байгуулах ажлыг идэвхитэй хийсээр байгаа нь орон нутгийн хөлбөмбөгчдөөс ирсэн олон баримтаар нотлогдоод байгаа юм.  Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ө.Шижир нарын анх уулзсан газар нь Монгол Улсы  Ерөнхийлөгчийн PR штаб гэдгийг тэд онцолж байна. 2013-ны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар А.Ганбаатар Ц.Элбэгдоржийн PR штабын даргаар ажиллаж түүний удирдлага дор Ө.Шижир нь "ЛАЙК" хөтөлбөрийг нь ахалж ажиллаж байсан. Мөн Ө.Шижир нь Ардчилсан залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг гэнэ. Хөлбөмбөгчдийн нэгдмэл байдал А.Ганбаатарын дургүйг ихэд хүргэж байгаа бололтой.  Янз бүрийн байдлаар хөлбөмбөгийн ертөнцийнхөнд цалин хөлс, албан тушаал амлаж, зарин нэгэнд нь бүүр албан тушаалыг нь өгч, тохиролцохыг санал болгосоор байгаа тухай яригдаж эхэлжээ. Харин Хөлбөмбөгчдийн түр хорооны дуу хоолойг нь хүргэх талаар нэлээд саадтай учирч.  Уржигдар л гэхэд 10 гаруй телевиз ирж ярилцлага авсан ч аль ч сувгаар гараагүй тухай гомдоллож байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших