Нууц мэдээллийн уурхай

А.Гансүх Ц.Бат нар нь Алиманцэцэг гэдэг гоё нэртэй хүүхнээс болж “муудалцжээ”

Нийтэлсэн: 2015-01-30 01:38:15

Өдгөө МИАТ-ын Бодлого төлөлвлөтийн газрын даргаа ажиллаж байгаа Ц.Бат ЗТ-ийн сайд асан А.Гансүхийн талаар 5700 удаа твиттерд жиргэснийг сайдын цэргүүд тоолоод тогтоочихсон байжээ.  Тэрхүү олон жиргээнээс сайдыг хамгийн их гомдоож “эмзэглүүлсэн” нь “Гансүхийн МИАТ-д шахсан 20 гаран хүнээс гадныхантай яриад бизнес явуулчих гар ганц ч байхгүй, МУИС-д цуг  сурч байсан Алиманцэцэг/ядаж байхад ямар ч гоё нэртэй юм бэ дээ/хүүхнээ 2.5 саяар цалинжуулж шахсан” гэсэн жиргээ байсан гэнэ. Нисэхийн мэргэжлийн нэр томьёог англиар ус цас шиг урсгадаг Ц.Батын дэргэд өнөөх шахааны хорь нь ёстой хөөтэй төлөг шиг амьтад байсан нь мэдээж хэрэг.. “Таны тэр хорин хүн чинь бизнесийн англи хэлний анхан шатны ч мэдлэггүй юм байна” гэдгийг МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн газрын даргын хувиар  А.Гансүх сайдад хэлж байсан хэмээн Ц.Бат шүүхэд мэдүүлжээ. Сайдтай хамт сурч байсан Алиманцэцэг гэдэг хүүхэн МИАТ-ын хуулийн хэлтсийн дарга болоод 2.5 сая төгрөгийн цалин авч байсан бололтой. Энэ хэргийн нэг сонирхолтой тал нь Твиттер нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн эсэх байлаа. Жиргээч хүнд сонин хэвлэл шиг редакц байр байхгүй, сэтгүүлч ажилладаггүй, хэвлэхээс өмнө хянан тохиолдуулах ажиллагаа явагдадгүй ч шүүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилтган авч үзжээ. Тэгээд ч  ял авахгүй гэдэгтээ хэт итгэсэн жиргээч Ц.Бат шүүх хуралд ямар ч бэлтгэлгүй ирсэн гэнэ. Харин шүүх түүнийг өөрийн итгэл үнэмшлийг шалгаж нотлоогүйн дээр мэдээлэл нь өөрийн таамаглалд нь үндэслэгдсэн байна гэж  үзжээ. Шүүх хуралд жиргээнд дурдагдсан баримт үнэн гэдгийг нотлох нэг ч олигтой нотлох баримт авчирсангүй. Ганцхан СД сонсгосон ч бичлэгийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй, нууцаар хууль бусаар хийсэн, мөн бичлэгийн эх  сурвалжийг нь тогтоох боломжгүй хэмээн А.Гансүхийн өмгөөлөгчид эсэргүүцсэн тул нотлох баримтаар үнэлсэнгүй гэнэ. Ингээд олон нийтийн цахим сүлжээ болох Твиттерээр Засгийн газрын гишүүн, ЗТ-ийн сайд А.Гансүхийг албан тушаалтных нь хувьд онцлон нэр зааж нэр төр хүндийг нь гутаах зорилгоор илт худал гүтгэлэгийг олон нийтэд тараасан гэж буруутгагджээ. Сайдын ажил хэргийг нэр хүндийг гутаагүй юм гэхэд гэхэд “нийгэмд үнэлэгдэх үнэлгээг нь дордуулсан” болох нь тогтоогдсон тул жиргээч нөхөр Ц.Бат гурван сар арав хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан билээ. Гэхдээ сар гаруй л суусан.  
                                                                                                                                   
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших