Нууц мэдээллийн уурхай

Монгол хүүхнүүдээс илүүтэйгээр монгол бөхөд дуртай гадаад эмэгтэй

Нийтэлсэн: 2015-01-29 11:08:19

Аллисон Сиборн гэдэг энэ эмэгтэй “Star TV Mongolia” телевизэд ярилцлагын нэвтрүүлэг хөтөлдөг. Монголд ирээд 3 жил болохдоо 12 аймгаар явж монгол хэлийг гаргууд суржээ. Сонирхолтой нь тэрээр монгол үндэсний бөхөд дуртай агаад А.Сүхбат аваргатай онгоцонд таарсанаа сэтгэл хөдлөн бичсэнийг хүргэе.

Өнгөрсөн зун Монголын баруун хязгаарт байрлах алслагдсан хот Ховдод очиж Монголын уламжлалт дуу, бүжгийн гайхлтай сайхан тоглолтыг үзсэн юм. Энэ сайхан тоглолтын дараа Улаанбаатар луу сайхан амарч, унтангаа буцахаар төлөвлөсөн байсан ч эцэст нь ядарсан, өлссөн, дээр нь уцаарласан би онгоцны хатуу сандал дээр хурдхан хөөрөхийн хүслэн болсон байлаа. Мөн хүүхдүүдийн маань урт, удаан аялалын төгсгөл байсан юм. Ховд хот нь Монгол улсын 21 аймгийн нэг бөгөөд Улаанбаатараас баруун тийш 1500 км оршдог. Онгоцоор явахад 3 цаг шаардлагатай.
Би Монгол бөхийн барилдаанд ямар их дуртай гээ ч. Аварга бөхчүүд нь хэн болох, аль нутгийн хүмүүс гээд бүгдийг нь мэддэг болсон. Монгол бөхийн барилдааны уламжлал, бөхчүүд зодог шуудаг, өнгө гээд бүгд намайг үргэлж татдаг юм. ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ, бид онгоц хөөрөхийг хүлээгээд л... хүлээгээд л байдаг. Хүүхдүүд маань ч удалгүй “Ээж, бид хэзээ хөөрөхийн?”, “Би кола захиалж болох уу?” гэж шаналгаж эхэллээ дээ. Би ч яаж дуугүй байх вэ, “Үгүй, кола чиний шүдэнд чинь муу, зодолдохоо боль, эсвэл чамайг Ховдод үлдээлээ шүү” гэж тэднийг айлгаад авлаа.
Онгоц хөөрөхөд хойшлох болсон шалтгаан нь нисгэгч нар хэн нэгэн чухал хүнийг хүлээж байгаа юм. Би ч хямарч эхэллээ, гэхдээ хажуу талд минь хоосон суудал байгаа болохоор ядаж л давчидахгүй юм даа. Би ч дотроо“Аливаа хурдал л даа” хэмээн энэхүү хоцорч байгаа зорчигчид цухалдаж эхэллээ.

Эцэст нь хэн орж ирсэн гээ ч, Монголын алдартай бөхчүүдийн нэг Сүхбат, мэдээж би түүний талаар мэддэг байсан. Хүмүүсийн ч сэтгэл нь догдолж, камераа гарган зураг авч эхэллээ, би ч мөн. Ээжүүд хүүхдийнхээ зургийг түүнтэй авахуулахыг, харин эрчүүд түүний хажууд бахархалтайгаар зогсон авахуулахыг, мөн онгоцны үйлчлэгч нар гээд ер нь хүн бүр л түүнтэй зургаа авахуулахыг хүснэ. Харин царайлаг аварга маань суудалдаа сууж аваад, амрахыг л хамгийн ихээр хүссэн байх.

Аварга маань Ховдод загасчлал хийгээд буцаж яваа юм байна. Би ч нөгөө дугхийхээ ч бүр мартаж орхисоноос гадна, энэ хоцорч ирсэн зорчигчийг хараад маш их баярлажээ. ЭЭ БУРХАН МИНЬ, МИНИЙ ХАЖУУ ТАЛЫН СУУДАЛ ХҮНГҮЙ ШҮҮ ДЭЭ!! Тиймээ!
Тэр надруу инээмсэглэхэд нь би ч мөн ухаан тас угтаж инээмсэглээд, сандарсандаа “Сайн уу? Би таны хамгийн том фен шүү” гэж хэлсэндээ итгэж өгөхгүй юм. Ингэж хэлэхэд хамаг бие минь хөлөрч, яг л өсвөр насны охин шиг ичингүйрсэнийг дурьдаад юун. Тэр миний хажууд суухад нь би камераа гаргаж ирээд “Та надтай зургаа авахуулахгүй биз?” гэж асуулаа. Бурхан минь, энэ миний мэдэх хамгийн гайхалтай нислэг байсан шүү. Би түүнийг нүүр дүүрэн инээмсэглэх тэр мөчид би зургаа авч амжлаа. Чимээ шуугиантай хүүхдүүд, дугхийх бодлоо мартаж орхиод, би түүнийг өөрийн мэдэх хязгаарлагдмал.
Монгол хэлээрээ гайхшруулахыг хичээлээ. Биднийг хөөрөхөд хүүхдүүд маань дахиад л зодолдож эхэллээ. Би ч тэдэн рүү “чшшшш..... одоо ээждээ саад болох цаг нь биш, дахиад кола уух уу? 10-ийг захиалсан ч болно шүү” гэсэн харцаар гялс хийлээ.
Монголын хамгийн алдартай бөх Сүхбаттай авахуулсан зураг маань энэ байна. Ховд руу хийсэн аялал нь сайхан байсан ч хот руу буцсан нислэг хамгийн сайхан нь байлаа.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших