Нууц мэдээллийн уурхай

“Гацуурт” компани тарианд орсон нэрээр малчдын адууг хураагаад дараа нь “алга болгодог” болжээ

Нийтэлсэн: 2015-01-29 08:56:59

Монголдоо алдартай энэ компаний ажилтнууд нь малын хулгайч нартай сүлбэлдсэн үү гэж хардмаар хэрэг гарчээ. “Гацуурт”-ын салбар болох “Хандгайт уул” компанийхан 2014 оны 10-р сарын 8-ны өдөр тарианд орсон нэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р багийн иргэн Т.Мөнхбатын дөрвөн тооны адууг хашаад маргааш орой нь хот руу ачуулаад “алга болгожээ. Харин хохирогч энэ хэргийг хулгай гэж үзээд шүүхэд хандаж хохирлоо найман сая төгрөгөөр тооцон  нэхэмжилжээ. “Гацуурт” компани нь 2004 оноос Ерөө сумын газар тарилангийн хэд хэдэн компанийг худалдан авч тариа тарих болсон ч “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх” гэгчээр дураараа авирлан нутгийн иргэдийг хавчиж дарамталдаг болсон гэж хохирогч өгүүлжээ. Журам ёсоор тариалагч компани нь 500 га тутамд нэг сахиул гаргаж тариагаа хамгаалах  учиртай ч “Гацуурт” компани энэ үүргээ хэрэгжүүлээгүй, малчидтай тариа хамгаалах гэрээ байгуулаагүй байсан гэнэ. Тийн атлаа адуу тарианд орсоныг батлах ямар ч баримтгүйгээр, сумын ургацын комиссд мэдэгдэлгүйгээр хашиж хоноод маргааш орой нь хот руу ачуулжээ. Бусдын адууг хашсан хүмүүс нь “Гацуурт” компаний Ерөө салбарын Аж ахуйн дарга Р.Сүглэгмээ, компаний дотоод хяналтын ажилтан Хайраль, нягтлан бодогч Дархан нар байжээ.  Хашсанаас хойш адуу алга болсон бөгөөд хот руу ачигдсан хэмээн хохирогч баталдаг.  Дотоод хяналтын Хайраль нь “танай адууг тэжээгээд сайн арчилж байгаа” гэх мэтээр хуурах гэж оролдож. Өдгөө  тэрхүү адуу хаана байгааг “Гацуурт” компанийхан хэлж чадахгүй байгаа тул шүүх үүнийг нь бусдын хөрөнгөнд халдаж дураараа авирласан хэрэг гэж үзжээ. Алдагдсан дөрвөн морины хоёр нь хурдан удмынх тул зарагдсан ч байх магадлалтай гэнэ. Ийнхүү “Гацуурт” компани хөдөө нутагт дураараа авирлаж тарианд орсон нэрээр нутгийн иргэдийн адуу малыг сорчилон хураан авч хот руу ачуулан гувчуулдаг болжээ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших