Нууц мэдээллийн уурхай

ШУТИС-ын удирдлага тэтгэвэрт гарсан багшдаа хүний мөсгүй ханджээ

Нийтэлсэн: 2015-01-29 02:51:45

Монголын нэр хүндтэй ууган сургуулийг мэргэжлийн өндөр чадвартай мундаг хүмүүс удирддаг гэдэгтэй маргахгүй. Гэхдээ тэдэнд хүн чанар хүний мөс бий юу гэдэгт эргэлзмээр хэрэг саяхан гарчээ. Боловсролын байгууллагад 28 жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан, мөн тус сургуулиас тэтгэвэртээ гарсан ахмад багшид Боловсролын тухай хуульд заасан 24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нь өгөлгүй явуулжээ. Ахмад багш Б.Ч нь насаараа боловсролын салбарт зүтгэснээс Дархан хотын Усны аж ахуйн техникумын захирлаар 8 жил, Улаанбаатар хотын Барилгын коллежийн захирлаар 17 жил, ШУТИС-ийн Техникийн болон мэргэжллийн боловсрол, сургалтын албаны даргаар 3 тус тус ажиллажээ. Гэтэл насаараа боловсролын салбарт ажилласан ахмад багшид зохих хүндэтгэл ч үзүүлэлгүй нэг өдөр ажилдаа ирэхэд нь Ректорын б/69 тоот тушаалыг танилцуулаад маш яаравчилан ердөө маргааш нь хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлөн тэтгэвэрт нь гаргасан нь “соёлтой хөөлт” маягийн явдал болж. Ахмад багш Ректор, Проректор нартай уулзан Боловсролын тухай хуульд заасан тэтгэмжээ авах хүсэлтээ уламжилсэн ч “танд олгохгүй” хэмээн хариугүл тоомсорлосон байдалтай амаар өгч. ШУТИС-ын бусад багш нарт үйлчилээд байдаг тэтгэмж олгох заалт тухайлсан нэг ахмад багшид л үйлчилдэггүй нь хачирхалтай.  Ядахдаа олон жилийн хөдөлмөр бүтээл, насыг нь хүндлээд хүндэтгэлтэй харьцаж болох ч ШУТИС-ын өнөөгийн удирдлагын энэ мэт үйлдэл нь ахмад залуу багш нарын холбоог тасалж байгаа гэнэ.  Эрхэм Ректор, Проректор нар нь үнэхээр хууль журмаа барьдаг юм бол ирэх жилд  тэтгэвэрт гаргах багш нарын тоо судалгаа гаргаад олгох тэтгэмжийг нь төсөвдөө суулгах үүрэгтэй байсан. Гэтэл насаараа ШУТИС-д ажилласан ахмад багшийг хоосон шахуу хөөх шахуу гаргаж байгаа нь хуулиа мөрддөгүйн дээр хүний мөсөөр ямар хүмүүс энэ сургуулийн удирдлагад ажилладагийг харуулж бйна. Манай сайт дараагийн удаа ШУТИС-ын удирдлага ромбо тэмдэг хийлгэх нэрээр нэгэн компанийг хэрхэн чадсан тухай хүргэнэ.
 

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших