Нууц мэдээллийн уурхай

А.Гансүх VS Ц.Бат-1

Нийтэлсэн: 2015-01-29 01:38:53


ЗТ-ийн сайд асан А.Гансүх болон жиргээч Ц.Бат нарын “цахим ертөнцийн зодоон” нэг хэсэг олон нийтийн анхаарлын төвд байсан. Сайдтан өөрийгөө хамгаалж “Бат намайг төмөр замын бүтээн байгуулалтаас тэрбум тэрбумаар нь идсэн гэж олон нийтийн цахим сүлжээгээр тараасан” гэсэн ч мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үеэр “төмөр зам нисэх, 3.6 тэрбум” гэх жиргээ ерөөсөө яригдаагүй аж. Харин түүний оронд “Алиманцэцэг хүүхэн, Гансүхийн МИАТ-д шахсан 20 хүний англи хэлний мэдлэг, Хоролсүрэн, Женко” зэрэг үгс нэрс  яригдсан байх юм. Ингэхээр сайдтай шал өөр зүйлээс болж жиргээчийг хар гэрт суулгасан бололтой.  Ц.Бат нь урьд нь МИАТ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан, нисэхийн гадаадын том сургууль төгссөн, өргөн мэдлэгтэй мэргэжлийн инженер тул МИАТ-ын тухайд жиргэх зүйл зөндөө байдаг байж. Сайдын гомдоллосноор жиргээч нөхөр Бат нь 2013 оны 9-р сарын 30-наас 2013 оны 10-р сарын 17 хүртэл олон нийтийн цахим сүлжээ болох Твиттерээр Монгол Улсын Зам тээврийн сайд миний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлэгийг тараасан гэжээ. Бүр миний тухай 5700 удаа жиргэсэн гэсэн тоо өгчээ. А.Гансүх цагдаа болон шүүхэд гаргасан өргөдлөө “Монгол Улсын Зам тээврийн сайд” гэсэн албан бланк дээр бичиж өгсөн нь маш их гомдож уурласны шинж биз. Харин жиргээч Ц.Бат  ганцхан А.Гансүхийн тухай жиргэдэггүй  гэдгээ мэдүүлж. Уг нь 2009 онд тэр хоёр анх уулзахдаа бие биедээ бараг “хайр зарлах” шахаж байсан гэнэ. Тухайн үед дэд сайд байсан А.Гансүх гарыг маань байн байн атган “би анх удаа нисэхийн талаар зөвхөн ажил ярьдаг хүнтэй уулзлаа, ийм хүнтэй хамтран ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг хэмээн магтах үгээ олж ядаж байсан” хэмээн Ц.Бат анхны уулзалтаа эргэн дурсаж. Гэсэн ч удалгүй тангараг тасарч дайсан болж. Энэ нь нөгөө МИАТ-ын алдартай бизнеспланаас болсон гэдэг. Америкын тал үнэгүй хийлгээд өгье гэтэл сайд нар зүтгэсээр байгаад гадны зөвлөх компаниар асар өндөр үнэтэй хийлгэж. Өнөөх нь Монголын нөхцөл, МИАТын онцлогт  таарахгүй, хатуухан хэлэхэд “галзуу хүний өдрийн тэмдэглэл” шиг юм байж. Түүнийг нь засаж янзал гэсэнд тухайн үед МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга байсан Ц.Бат “гадныханд мөнгийг нь өгчихөөд надаар субботник хийлгэх гэлээ, чадахгүй” гээд хаалгыг нь саван гарсаар зөрчил хурцаджээ. Мөн МИАТ-ын захирал болно гэж орж ирсэн болон байрны дэмжлэгийн 50 сая төгрөг зэрэг байдаг. А.Гансүх сайд дарга болно гэж орж ирсэн хүнийг эхлээд зээлээ төл гээд гаргасан гэдэг. Тэгвэл МИАТ-аас байрны дэмжлэгийн мөнгө авсан олон дарга нарыг яах билээ. Сайдтан 5700 жиргээнээс онцлон зөвхөн хоёрыг нь шүүх хуралдаанд гаргаж тавьжээ.  “Женко, Гансүх хоёр Хоролсүрэнг учиргүй загнадаг байснаа 2011 оноос гэнэт дотносоныг нисэх даяараа мэднэ, бодвол МИАТ-ын хулгайнаас нь хүртээ биз” гэснийг гүтгэсэн гэжээ. Ц.Бат нь нисэхийн мэргэжлийн инженер агаад нисэхийн олон тооны баримт бичиг, дүрэм журмыг боловсруулахад голлон оролцжээ. Нисэх компани байгуулж байгаа хүнд тэрхүү баримт бичиг нь бараг л алт шиг үнэтэй эд. Харин Ц.Батын  хөлс хүчээ  шингээж боловсруулсан олон тооны ажил нь алдагдан үнэ хүрч гар дамжин явсаар тухайн үед нисэх компани байгуулж байсан Ц.Хоролсүрэн нарын халаасанд орсон гэдэг. Дараагийн жиргээ нь “Гансүхийн МИАТ-д шахсан 20 гаран хүнээс гадныхантай яриад бизнес явуулчих гар ганц ч байхгүй, МУИС-д цуг  сурч байсан Алиманцэцэг/ядаж байхад ямар ч гоё нэртэй юм бэ дээ/хүүхнээ 2.5 саяар цалинжуулж шахсан” гэсэн жиргээ байж./үргэлжлэл бий/

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших