Нууц мэдээллийн уурхай

Орхон аймгийн нийтийн тээвэр замбараагаа алдсаны шалтгаан нь ТАЗГ-тай нь холбоотой гэнэ

Нийтэлсэн: 2015-01-28 09:20:01

Тус аймагт хулгайн буюу гэрээгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн талаарх мэдээллийг Орхон аймгийн ЗДТГ-ын албан ёсны сайтад нийтэлжээ. Энэ талаар аймгийн холбогдох албаны том дарга нар оролцсон лут хурал болж. Хүний амь нас хариуцан тээвэрлэдэг тээвэр нь ийнхүү хяналтаас гарсан нь аймгийн ТАЗГ-ын үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Тус газрынхан нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудаа ялгаварлан үздэгээс энэ байдал даамжирчээ. Оны өмөхөн газрын дарга Д.Энхзориг нь улсын байцаагч А.М-д цалингийн 20 хувиар хоёр сар хасах сахилгын шийтгэл оногдуулж.  Арга хэмжээ авахуулсан байцаагч энэ явдлыг эсэргүүцэж нийтийн тээвэр эрхэлдэг “Буган од” компанитай холбоотой асуудлаас болж миний цалинг хаслаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрээр нэхэмжлэлдээ “Автотээврийн тухай хууль түүнийг дагаж гаргасан дүрэм, журам, нийтийн тээврийн үйл ажиллагааг явуулах талаар гаргасан Монгол улсын стандартын шаардлага хангаагүй “Буган-Од” ХХК-ийн тээврийн хэрэгслэлүүдэд автотээврийн Улсын байцаагчийн дүгнэлт гаргаж өг гэж хууль бус шаардлага удаа дараа тавьж Улсын байцаагчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож байсан” хэмээн даргыгаа буруутгажээ. Ер нь Д.Энхзориг дарга  “Буган-Од” ХХК-д техникийн дүгнэлт гаргаж өгөөгүйтэй шууд холбоотой”-гоор надад сахилгын арга хэмжээ авсан гэж үзэж байгаагаа ч хэлж. “Би долоо хоног болгон хийсэн ажлын тайлангаа өгдөг байсан. “Буган-Од” ХХК-ийг нийтийн тээвэрт тэнцэхгүй байна гэдгийг шуурхай дээр танилцуулж байсан. Стандартын шаардлага хангадаггүй компанийг нийтийн тээвэрт оруулсан. Үүнийг нь хэлэхээр Д.Энхзориг дарга дургүйцдэг” нэхэмжлэлдээ бичжээ. Ийнхүү дарга цэрэг хоёрын зарга гүнзгийрүүрч даргын “нөлөөний” компаний нэр хаяг дурдагдаад ирж. Байдал эвгүй тийшээ хандсан тул ТАЗГ-ын дарга Д.Энхзориг яаралтай арга хэмжээ авч зарга үүсгэсэн байцаагчтайгаа эвлэрсэн гэнэ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших