Нууц мэдээллийн уурхай

Дорнод аймгийн ЦХ-ийн хэсгийн төлөөлөгч нар сэжигтнүүдэд эрүү шүүлт тулгасан хэрэгт холбогджээ

Нийтэлсэн: 2015-01-28 08:26:23

Иргэн Ш.Түвшинбаяр, Ц.Батболд нарыг малын хулгайн хэрэгт хоблогдуулан шалгахдаа хүч хэрэглэн зодож, хууль бус аргаар мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан хэрэгт Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо сумын хэсгийн төлөлөгч нар холбогджээ. Үүний улмаас хохирогч нарийн биед хөнгөн гэмтэл учирсан аж. Анхан шатны шүүхээс экс хэсгийн төлөлөгч нарт хоёр жилийн хорих ял оноогоод тэнсэн харгалзаж мөн мэргэжлээрээ ажиллах эрхийг нь нэг жилээр хассан гэнэ. Хэсгийн төлөөлөгч нар “тухайн үед бид архидан согтуурсаны улмаас сэжигтэн нарыг цохисон нь үнэн, харин хэрэг хүлээлгэх гэж эрүүдэн шүүгээгүй” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн. Харин хохирогч Ш.Түвшинбаатар нь “...манай төлөөлөгч болон Цагаан-Овоогийн цагдаа хоёулаа ирээд асуух юм байна гээд машинд суулгаад аваад явсан, замдаа төлөөлөгч намайг 2-3 удаа цохиж, зодож эхэлсэн, зодох үедээ чи алаг адууг хаашаа авч явсан гээд байсан, тухайн үед би хүнээс алаг адуу авч Улаанбаатар хот руу оруулж зарсан юм, манай нутгийн Чойж гэдэг хүн цагдаа Отгонбаатараас 6-7 адууны гарал үүслийн бичиг авахдаа алаг адууны бичгийг дунд нь оруулаад авсан байсан, намайг нүүрээ дарсан байхад 2-3 удаа цохьсон” гэж мэдүүлжээ. Хохирогч Ц.Батболд нь “...гэртээ байж байхад Баян-Уул сумын цагдаагийн тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч нар ирж Норовлин орж уулзах ажил байна гээд намайг авч явсан,  2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Цагаан-Овоо сумын захиргаан дээр байхад хэсгийн төлөөлөгч нар ирээд хөдөө очиж хүнтэй уулзах хэрэг байна гээд аваад явсан. ...ингээд машин дотор явж байхад хэсгийн төлөөлөгч “чи муу хийсэн хэргээ бодож бай, чамд 10 минут өглөө” гээд шууд нүүр рүү цохьсон ба машины хойд тал руу шахаж байгаад зодож эхэлсэн, “хөөе хулгайчаа, чи үхэр хулгайлсан биз дээ, хааш нь туусан” гээд миний шанаа, нүүр рүү цохиж, зодож гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлгээ ахин нотолж. Гэрч Д.Бадамсэд нь “...цагдаа нар Батболдыг малын хулгайн гэмт хэрэгт шалгахаар авч явсан, түүнийг гэрээс нь  авч явахад хөхөрч хавдсан зүйл байгаагүй, өглөө нь цагдаа дээр ирэхэд энэ хоёр хүний нүүр нь харах  аргагүй болтлоо хавдаж хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлгүүдээр хэрэг нотлогдсон гэж шүүх үзжээ.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших