Нууц мэдээллийн уурхай

А.Гансүх VS МТЗИХ-ны гүйцэтгэх захирал Л.Даваапил

Нийтэлсэн: 2015-01-28 07:02:37

Сүүлийн үед УИХ-ын даргын зөвлөх болсон А.Гансүхийн зуумтгай болсоныг улстөрчид ярьж байна. Тэрээр ЗТ-ийн сайд байхдаа нэг танхимд тохой нийлүүлэн сууж байсан Ц.Оюунгэрийн дүү Ц.Батыг гүтгэсэн хэмээн 100 хоног баривчлуулсан бол саяхан мөн энэ л зүйл ангиар МТЗИХ-ны гүйцэтгэх захирал Л.Даваапилийг 10 саяын торгуульд унагалаа.  А.Гансүх нь УИХ-ын даргын зөвлөх болсоныхоо дараа цагтаа З.Энхболд даргынхаа удидлаган дор ТӨХ-нд амжилттай ажиллаж байснаа дурдсан. Гэхдээ дарга цэрэг хоёрт адилхан нэг тал байдаг нь аль аль нь юмыг мартдаггүйн дээр маш “эмзэг” гэдгээрээ алдаршаад байна. Одоо сайд асан А.Гансүх болон МТЗИХ-ны гүйцэтгэх захирал Л.Даваапилын хооронд чухам юу болсоныг уншигчиддаа хүргэе..
 А.Гансүх сайд болсоныхоо дараа Л.Даваапилын удирддаг холбоог янз бүрээр дарамталсан гэж шүүхэд мэдүүлсэн гэнэ. Үүнд дургүй нь хүрсэн захирал өөрийн  твиттер хуудсанд 2013 оны 10-р сарын 27-нд “Самсунгтэй 1 км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ сайдаа, Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 тэрбумээс хол давна” гэсэн мэдээ тавьжээ. Уг нь сайдтан твиттэрдээ “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбумыг хэмнэсэн” гэсэн амжилт ололтоор дүүрэн гэгээлэг мэдээ тавьтал ийнхүү хараар будаж “нэр төр алдар хүндийг нь” гутаажээ. Л.Даваапилын баталж байгаагаар Монголд тавигдаж байгаа төмөр замд техник-эдийн засгийн магадлал ерөөсөө хийгдээгүй гэнэ. Өмнөговийн замд ч бас адил аж. Харин үүний буруутан нь А.Гансүхийн удирддаг ЗТЯ гэж тодруулжээ. Удтал шахаж шаардаж бүр төрийн тэргүүнд хүртэл хандаж байж 2013 онд техник-эдийн засгийн үзүүлэлтийг гаргах үед эрхэм  сайдын зөвлөх гэж нөхөр жинхэнэ “том толгойтой” гаргажээ. Тэрээр ямар ч тендер сонгон шалгаруулалтгүйгээр зөвлөх компаний гэрээг хийчихсэн гэнэ. Тэр зөвлөх компаний зөвлөгөөгөөр өдгөө Өмнөговьд тавьж байгаа нэг км төмөр замын өртөг гурван сая долларт хүрчээ. Гэтэл яагаад ч ингэж тэнгэрт хадах учиргүй бололтой. “Интер”, “Маккензи” зэрэг компаний мэргэжлийн багийн тооцоогоор 1.3-2.8 сая долларт элбэг багтана гэж гарчээ. Харин МТЗИХ-ны гаргалгаар бүр бага буюу 800.0-1 сая долларт л нэг км төмөр замыг тавих аж. Монголы төмөр замчид Замын-Үүд өртөөнд л гэхэд 3.5 км төмөр замыг 791 сая төгрөгөнд багтаан тавьж байсан атал Өмнөговьд нэг км-ыг нь гурван сая доллароор тавьдагийн учрыг л олох гэсэн гэжээ. Гүйцэтгэх захирлын  баталж байгаагаар эрх баригчид төмөр зам дээр “ажиллах, унагах” хоёрыг үзүүлж өгсөн  бололтой. Төмөр бетонд суулгах бэхэлгээг ширхэгийн 28 еврогоор авч болохоор байтал “хямд байна” гээд Германы нэгэн компаниас илүү үнээр авсан нь зөвхөн үнийн зөрүү нь 17 сая доллар болсон гэж шүүхэд мэдүүлжээ. Үүнээс гадна дохиолол хамгаалалын системд ч “но” их байгаа хэмээн гүйцэтгэх захирал баталжээ. Харин А.Ганүх сайдтан үүнийг нь улсын мөнгийг идсэн хэмээн нэр хүнд гутаасан гэж үзэн шүүхэд өгчээ. Шүүх энэ хэргийг хэлэлцээд хэдийн гүтгэсэн шинжтэй байх боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд хэргийг хэрэгсэхгүй болгож. Л.Даваапилд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс татгалзан түүнд аваад байсан бусдын батлан даалтанд өгөх арга хэмжээг нь цуцалжээ. Харин А.Гансүх сайд ингээд дуусгах бодолгүй байжээ. Тэрээр шүүх хурлын дараа МТЗИХ-ны гүйцэтгэх захирал Л.Даваапилийг “компаний нууц задалсан” хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаад хүртэл өгсөн гэнэ. Ингээд эцэст нь давж заалдах шатны шүүхэд ялж Л.Даваапилыг 10 сая төгрөгөөр торгуулсан. Дараагийн удаад жиргээч нөхөр Ц.Баттай хийсэн “тулааныг” нь уншигчиддаа хүргэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших