Лондонгоос хөөгдсөн “Чингис хаан” Монголдоо ирлээ
Нийтэлсэн: 2015-01-28 02:43:45
Буриад-Монгол улсын нэрт барималч Даши Намдаковын бүтээл эзэн Чингисын хөшөөг 2012 оны Олимпийн өмнө Лондон хотод нээсэн. Гэсэн ч аугаа их монгол хүний суу алдарт атаархагч европчуудын шахалтаар хөшөөг буулгахаар болсон. Монголын нүүрсний магнат “Ажнай” Д.Бат-Эрдэнэ энэ бүтээлийг хоёр сая доллароор худалдан авсан агаад өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монголд авчирчээ. Буриад монгол барималчийн бүтээлийг авахаар Өвөрмонголын Ордосын Чингис хааны онгоны захиргаа бас хөөцөлдөж байсан гэнэ.
NUUTS.mn