Нууц мэдээллийн уурхай

Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн дарга асан С.Тунгалагийн хуурамч историйн хэрэг -2

Нийтэлсэн: 2015-01-28 01:41:35

…С.Ганшүр гэдэг эмч Чингэлтэй дүүргийн ЭМН-ийг байгуулагдах үеэс нь ажиллаж иржээ. Түүний мэдүүлснээр дарга Тунгалаг нь манай эмнэлэгт нэмэлт санхүүжилт орж ирсэн тул хэдэн өвчтөний түүх бичиж нийгмийн даатгалаас мөнгө авч эмнийхээ өрийг дарах хэрэгтэй байна гээд ойролцоогоор 40 орчим өвчтөний түүх зохиолгож бичүүлсэн гэнэ. Мөн бичиг хэргийн бага эмч Пүрэвсүрэн болон бусад эмч нар хэвтэх бичиг, эрүүл мэндийн даатгалын хуулбар, тухайн эмчлүүлэгчийн овог нэр, регистрийг бичиж нээсэн өвчтөний түүх авчирч өгдөг, би тэр өвчтөний түүхийг бичихдээ хэвтэх бичигт заасан оношийн дагуу зохих эмчилгээг зохиож бичин тухайн өвчтөнийг хэвтээд эмчлүүлж байгаа мэтээр өдөр өдрөөр эмчилгээг нь бичээд хаадаг байсан гэж мэдүүлжээ. Б.Гүнсмаа гэдэг эмчийн мэдүүлснээр  2005 оны 9-р сард зохион байгуулалттайгаар ЭМН-ийн бүх эмч нараар хэвтэн эмчлүүлээгүй хүмүүсийн бичиг баримтыг ашиглан хуурамч өвчтөний түүх бичүүлсэн гэнэ. Ээлжийн сувилагч нар нь эмчлүүлэгчийн биеийн байцаалт хэсгийг л бүртгэсэн өвчний түүхийг хэвтэх бичгийн хамт эмч нартаа тарааж өгчээ. Харин эмч нар нь өвчний түүхийн доторх хэсэг буюу өвчний зовиур, шаналгаа оношийг зохион бичдэг гэнэ. Шинжилгээ хийлгэсэн болгож тухайн кабинетээр нь нөхөн бичүүлээд уг өвчтөн хэвтэж эмчлүүлээд эдгэрч гарсан мэтээр хаагаад хураалгаж байжээ. Энэ мэтээр баахан хуурамч өвчтөний түүх бичиж Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авчээ. Баянгол дүүргийн 3-р хороололд амьдардаг Б.Жаргал гэдэг хүн Чингэлтэй дүүргийн ЭМН-д хэвтэж эмчлүүлсэн болж.  Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн дотрын тасагт хэвтэж эмчлүүлсэн гэх Б.Гүнсэнхандаас цагдаагийнхан тайлбар авахад уг эмнэлэг нь хаана байдгийг ч мэддэггүй хүн байж. Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд мал малладаг Ц.Дуламсүрэн гэдэг хүнийг бүтэн сар хэвтэж эмчлүүлснээр хуурамч түүх зохиосон гэнэ. Группээ сунгуулах гэж ирсэн хүмүүсийг шууд хэвтэж эмчлүүлсэн болгодог аргатай байж. С.Тунгалагийн хэргийн хохирогчоор 4.3 сая төгрөгөө алдсан НДЕГ тогтоогджээ. Тэдний шалгалтаар 73 ширхэг өвчний түүхийг хуурамчаар үйлдсэн байсан нь баттай тогтоогджээ. Нарийн шалгаж үзэхэд өвчний түүхэнд хавсаргах ёстой хэвэтх бичиг байхгүй, зохих шинжилгээ хийгдээгүй, эмчилгээний хуудсан дээр эмчилгээ гардан хийсэн сувилагчын гарын үсэг тэмдэглэл нь өдөр бүр өөр өөр хүний гарын үсгээр зурагдсан байсан гэнэ. Шүүх С.Тунгалагийг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэж буруутгасан ч хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг үйлдсэн, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Өнөөх 4.3 сая төгрөгийг нь Чингэлтэй дүүргийн ЭМН НДЕГ-т төлсөнөөр энэ хэрэг дуусжээ. 

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших