Нууц мэдээллийн уурхай

“Улаанбаатар” их сургуулийн оюутан бүсгүй насанд хүрээгүй хүнээс олсон хүүхдээ хаяжээ

Нийтэлсэн: 2015-01-27 06:30:51

Оны өмнөхөн Налайх дүүргийн 3-р хороонд байдаг “Баялаг Дэвшил” компаний хүнсний дэлгүүрийн үүдэнд хоёр сартай Б.Х охиныг хаясан хэрэг гарсан. Цагдаагийнхан шуурхай ажиллаж охины ээж нь болох “Улаанбаатар” их сургуулийн ойн инженерийн дээд сургуулийн оюутан, 22 настай Ч.Б нь энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон. Мөрдөн байцаалтын явцад охины аав нь насанд хүрээгүй хүн байсан нь мөн тогтоогджээ. Хэдий охины аав ч энэ хэрэгт гэрчийн хэлбэрээр оролцож. Насанд хүрээгүй гэрч Л.О нь “Ч.Б-гийн төрүүлсэн охин нь миний хүүхэд мөн, манай найз Жагаанаа энэ талаар надад хэлсэн, би хүүхдээ өөр дээрээ аваад өсгөх боломжгүй, ээжид нь бас тийм боломж байхгүй тул сайн айлд өргүүлсэн  нь дээр” хэмээн “аавын санаагаа” хэлжээ. Уг нь  Ч.Б нь төрсөнийхөө  дараа хүүхдээ хүнд  өргүүлэхээр хөөцөлдөж нэг айлтай тохироод байж. Гэтэл нөгөө айл нь гэнэтхэн танай охиныг манайд тохирохгүй гэж байна, бид болилоо гэсэн гэнэ. Ингээд ганцаараа амьдардаг оюутан бүсгүй яах ч аргагүй байдалд оржээ. Эцэст нь сүүлчийн  аргаа хэрэглэж оройн 10 цагийн үед “Баялаг Дэвшил” үүдэнд сүү, живхны хамт охиноо тавиад хашааны өнцөгөөс харж байтал 40 орчим насны эрэгтэй хүн аваад дэлгүүрт орж гэнэ. Маргааш ирж шалгахад охин нь байсангүй. Гэсэн ч тэр оройдоо л цагдаа нарт баригджээ. Шүүх хүүхдээ хаясан оюутан бүсгүйг 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших