Нууц мэдээллийн уурхай

'Хор ууж амиа хорлоно' гэж дүвчигнээд эхнэрээ хоолны хүчлээр түлжээ

Нийтэлсэн: 2015-01-27 05:43:03

Түүхч архелогич мэргэжилтэй, 39 настай Д.Х гэдэг эр хор ууж амиа хорлон гэж эхнэрээ айлгах гэж байгаад нүүр лүү нь аккумляторын шингээн цацаж түлсэн гэнэ. Эхнэрээсээ салах сарнихдаа тулаад байсан тэрээр уулзах санаатай Баянгол дүүргийн 16-р хороонд байдаг ажлын байр луу нь явж байтал ойрхон харагдах хогийн цэг дээр мотоциклийнх гэсээр жижигхэн аккумлятор байжээ. Өшиглөөд үзтэл дотроос нь шингэн гоожиж. Тэгэхээр хнь үүхдийн ундааны жижигхэн шил олж ирээд дүүргээд хийгээд авсан гэнэ. Хэрэгтэн нь эхнэр Ц.У-гаа айлгах зорилготой байсан гэж мэдүүлэж.  Эхнэрийнхээ машинд суунгуутаа нөгөө шилтэйгээ гаргаад “энэ бол хор би уугаад үхлээ” гэхэд цаадах нь булааж авах гээд ноцолдсон гэнэ. Энэ үед шилтэй шингэн нь цацагдан эхнэр ч бас өөрөө ч түлэгдсэн болж таарчээ гэнэ. Харин эхнэр нь мэдүүлэхдээ нөхөртэйгөө уулзаад маргалдаад явж байхдаа бүдэрч унасан тул бүр ч их уурлаж. Машинд сууя гэхэд нь араас яаж ч магад гээд хаширлан хажуудаа суулгасан гэнэ. Гэтэл нөхөр нь гэнэтхэн шилтэй шингэн гаргаад ирэнгүүт нь хүчил цацах нь гэж айгаад бушуухан буух гээд зүтгэж. Нүүр лүү нь цацагдсан шингэн нь хурц үнэртэй исгэлэн амттай байсан гэж мөрдөн байцаалтанд баталж.  Нөхөр нь аккумляторын шингэн биш хүчил цацсан гэдгээ дараа нь хүлээж.  Хүчилд түлэгдсэнээс эхнэрийнх нь баруун шанаанд том газар сорвижсон тул  эмийн сангаас сорвины тос 12.000 төгрөгөөр авч хэрэглэсэн, нүдээ Болор мэлмий эмнэлэгт 25.000 төгрөгөөр үзүүлсэн, шүүх эмнэлэгт 3000 төгрөг төлсөн гэнэ. Түлэгдэж цоорсон куртикээ 2012 оны 10 сард Макс моол дэлгүүрээс 230.000 төгрөгөөр авч байсан, өмд нь Билэг их дэлгүүрээс Солонгос улсад үйлдвэрлэсэн өмд гэж 40.000 төгрөгийн үнэтэй авсан гэх мэтээр хохирлоо тоочжээ. Машинаа 60.000 төгрөгөөр угаалгасан агаад  машинаа угаахад гар нь хорсож байж. Одоо ч гэсэн нарны гэрэл тусахад үнэр нь хурц үнэртдэг хэвээрээ гэнэ. Гэсэн ч эцсийн эцэст эр эм хоёр эвлэрч нөхөр нь 370 мянган төгрөг төлж мөн машиныг нь бүрэн угаалгаад бүх банкыг нь дүүргэж өгсөнд эхнэр нь гомдолгүй гэжээ. Шүүх Д.Х-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж энэ хэргийг хаажээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших