Нууц мэдээллийн уурхай

“Би мотоцикль унаж чадахгүй” буюу сайд Р.Бурмаа салбараа самрах нь…

Нийтэлсэн: 2015-01-27 03:47:48

Энэхүү зурган дээр ҮХАА-ын экс сайд “Женко” Х.Баттулга унаж явсан мотоциклоо буюу үйлдвэр хөдөө аж ахуйн салбараа дараагийн сайд Р.Бурмаад хүлээлгэн өгч байна. Харин сайд хатагтай “би  мотоцикль унаж чадахгүй” буюу энэ салбарыг чинь би мэдэхгүй, авч явж чадахгүй гэж үнэнээ хэлж байх. Үүн шиг явдал гадаадаас авах 40 мянган тонн улаан буудайн асуудал дээр үүслээ. Салбараа мэддэггүй сайд нь нэг талаас шахалтанд орохоороо импортлох зөвшөөрөл өгдөг нөгөө тал нь бас шахахаар урьд нь гаргасан тушаалаа түдгэлзүүлдэг болсон. Одоо эргээд импортлох шийдвэрээ дэмжин “бид ямартай ч энэ удаа 20 мянган тонн улаан буудай импортоор авах зөвшөөрлийг цуцлах боломжгүй юм байна” гэж эмэгтэй хүний зангаараа хэдэнтээ эргэж буцлаа. Оросоос ирэх уг буудайны  тонн тутамд нь 50 долларын татвар ногдуулж байгаа тул манайхан хавар нэлээд өндөр үнэтэй гурил иднэ гэдэг нь тоо заалгасан гуравдугаар хүүхдэд хүртэл ойлгомжтой. Гэтэл эргээд өнөөх импортлох шийдвэрээ дэмжээд эхэлж. Гадаадаас ижил төстэй бараа оруулж ирэх нь дотоодын үйлдвэрлэгчдийг сөхрүүлдэг гэдгийг сайд хатагтай мэддэг баймаар юм даа. Япон нь Вьетнам зэрэг орноос хямд цагаан буудай авах боломж байсаар байтал импорлодоггүй агаад зөвхөн үндэсний тариаланчдынхаа тарьсаныг л хэрэглэдэг. Хэрвээ гаднаас хямд будаа орж ирээд байвал мянган жилийн түүхтэй цагаан будааны үндэсний том соёл нь үйлдвэрлэгч нартайгаа хамт мөхнө устана гэдгийг мэддэг болохоор тэр. Харин Р.Бурмаа сайд ахмад үеийнхний Атарын олон аянаар бий болсон үндэсний тариланчдаа дуусгаад газар тариалангийн сүүлчийн компанийг нь дампууруулж байж л санаа нь амрах бололтой. Тэр үедээ л хүссэнээрээ буудай импортлоорой. Иймд цаг алдалгүй мотоциклийг унаж чаддаг хүнд нь өгье. Монголд эмэгтэй хүн эрүүл мэндийн салбарыг л удирдаж байснаас газар тариалан мал аж ахуй мэдэж байсан түүх байхгүй.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших