Нууц мэдээллийн уурхай

Экс сайд С.Оюун, Ц.Баярсайханы үед төрийн албаны шалгуурыг шууд засаж өөрчилдөг байжээ

Нийтэлсэн: 2015-01-27 03:21:21

АН-ын бүлэг улстөрийн зорилго, шахаагаар яамд, агентлагт боловсон хүчний халаа сэлгээ хийхгүй байхыг Ерөнхий сайдад анхааруулсан. Гэтэл өмнөх засгийн үед бүх яамны сайд нар Төрийн албаны тухай хуулийг уландаа гишгэж албан тушаал, ажлын байрны тодорхойлолтыг хуйвалдааны аргаар засаж өөрчилөн жинхэнэ “шахаа” гэгчийг хийж байсан. Үүний хэдхэн жишээг уншигчиддаа хүргэе
-БХБЯ-ны Мэдээлэл хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс болон яамны хэрэгжүүлэгч агенттлаг Газрын харилцаа, Геодези зураг зүйн газарын даргын ажлын байрны тодорхойлолтонд тавигдах ерөнхий шаардлагын дагуу бол төрийн албанд 8, үүнээс тухайн мэргэжлээрээ 5 жил ажилласан, докторын цол зэрэгтэй  хүн тэнцэх ёстой байтал уг шаардлагыг шууд өөрчилөн ердөө тухайн жил их сургууль төгссөн хүн орж болохоор сулруулан зөөлрүүлж байжээ.
-БОНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын, Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн, Тусгай хамаалалттай нутгийн удирдлагын газрын даргын ажлын байрны албан тушаалын шаардлагад төрийн захиргааны буюу байгаль хамгааллын мэргэжилтэй, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан, үүний дотор 1-ээс доошгүй жил удирдах албан тушаал хашсан байх шалгууртай байсан. Гэтэл тус яамны ТАЗ-ийн салбар нь 2013 оны 3-р сарын 29-нд хуралдаад дээрх бүх газрын даргын албан тушаалын шаардлагад өөрчлөлт оруулж байжээ. “Шинэчилсэн” шалгуураар  байгаль орчны  мэргэжлийн гэсэн шаардлагыг нь хасаад эрх зүйч, удирдахуйн ухааны гэж өөрчилсөн. Мөн төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан гэдгийг нь ТББ, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил удирдах алба хашсан гэж засаж байсан.
Ердөө энэ хоёр жишээ төрийн албанд хуйвалдаан шахаа ямар хүчтэй болсоныг тод тодорхой харуулж байна. Өдгөө хуйвалдааны замаар ирсэн АН, ИЗНН-ын гишүүдийг бас л хуйвалдааны аргаар зайлуулж байгаа аж.
 

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших