Нууц мэдээллийн уурхай

10 жилийн хорих ялтай эмэгтэй Засаг дарга асан Х.Цээпилдоржын 2 өрөө байрны хэргийг шоронгоос задалжээ-2

Нийтэлсэн: 2015-01-27 01:49:49

…Хятад бизнесмэн нь монгол түнш хатагтайг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар бидний барилгыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн хэмээн заргалдаж.  Энэ ч үнэний ортой агаад нөгөө орон сууцны хотхоны өмчлөх эрхийн гэрчилгээ нь “Тун Жеү”-д  бус харин Д.Батцэцэгийн “Вольфганг” компаний нэр дээр 000103105 гэсэн улсын бүртгэлийн дугаартай гарсан байсан гэнэ. Хөрөнгө алдлаа гэж айсан хятад бизнесмэн хууран мэхэлсэн хэмээн монгол түншээ цагдаад өгч. мөн өмчлэх эрхээ сэргээхээр иргэний шугмаар шүүхэд өргөдөл гаргажээ. Энэ заргад Шин Су Жин Х.Цээпилдорж хоёр нэгдсэн тул Д.Батцэцэг ялагджээ. Хятадын хөрөнгө оруулалттай компани барьсан хотхоныг нь хууран мэхлэх замаар өөрийн нэр дээр авсан гэх хэргээс гадна Засаг дарга Д.Батцэцэгийг хуурамч бичиг бүрдүүлж газар авсан, авсан газраа гадны хүнд 170 мянган доллароор худалдсан гэж цагдаад мэдүүлж. Хариуд нь Засаг даргын хятад компаниас авсан хоёр өрөө байр болон тоосго төмрийн шахааг нь задлана гэж сүрдүүлсэн байна. Энэ сүрдүүлэг амжилттай болж Х.Цээпилдорж хятад бизнэсмэн хоёр эргээд Д.Батцэцэгээ аргадан гуйж гарч. Засаг дарга нь нөгөө хоёр өрөө байр, 4.3 га газар хэрхэн 10 болсон болон төмөр тоосгоны тухай битгий яриарай гэж гуйсан гэнэ. Шин Су Жин мөн тэр тухай задлахгүй байхыг гуйж чамайг ял аваад явбал үлдэх хүүхдүүдэд чинь хоёр өрөө байр авч өгнө, мөнгө төгрөгөөр туслана, шоронгоос хурдан гаргаж авна гэх зэргээр ятгаж. Гэсэн ч амлалтандаа хүрээгүй агаад Д.Батцэцэгийг хууран мэхэлж итгэл эвдэх замаар бусдын өмч хөрөнгийг авсан хэмээн Эрүүгийн хуулийн 148.4-д зааснаар яллагдан 10 жилийн хорих ялаар шийтгүүлэн одоо ялаа эдэлж байгаа аж. Гэсэн ч хорихоос Засаг дарга асан Х.Цээпилдорж болон хятад бизнесмэн Шин Су Жин нарын газрын тухай хэргийг задалж хуулийн байгууллагад өргөдөл гаргажээ. Тэрээр Шин Су Жин 10 га газар авсныхаа хариуд Засаг дарга асан Х.Цээпилдоржид хоёр өрөө байр өгсөн эсэх, орон сууцны хотхон барихад тухайн үед Засаг даргын тоосгоны үйлдвэр тоосго, төмөр нийлүүлсэн эсэхийг шалгуулахаар хандсан гэнэ. Мөн өөрийн компаний нэр дээр газар анхлан авснаа сэргээх шаардлага тавьжээ. Орон сууцны хотхон баригдсан  эхний 4.3 га газар нь Д.Батцэцэгийн “Вольфганг” компаний нэр дээр байдаг тул хятад бизнесмэн бусдын газарт барилга барьсан, засаг дарга түүнд үндэслэлгүй газар шилжүүлсэн хэрэг үйлдсэн байж болзошгүй аж.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших