Нууц мэдээллийн уурхай

"Ноён уулаа аваръя" уриатай жагсаал Чингисийн талбайд болж байна

Нийтэлсэн: 2015-01-26 07:26:32

Босоо хөх Монгол ТББ, Дэлхийн Монгол ногоон нэгдэл хамтран зохион байгуулж буй уг жагсаалаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж буй юм. Жагсаалыг зохион байгуулагч Босоо хөх Монгол ТББ-ын төлөөлөл "энэ саарал ордонд сууж буй нөхдүүдэд анхааруулга өгч байна. Мандал сумын Иргэдийн хурлын шийдвэрээр Ноён уулын орчмын 31500 га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ шийдвэр хэвээр мөрдөгдөж байхад стратегийн орд газар болгох гээд байгаа нь хууль зөрчсөн асуудал. Бид хууль зөрчигчидтэй хатуу тэмцэнэ. Бид Ноён уулаа аврах гэж энд цугласан, аврах ч болно" хэмээн мэдэгдсэн юм. Харин Ноён уулаа аваръя хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид ""Сентарра гоулд" бол байгалийн баялгийг сорогч, дээрэмчин компани. УИХ-ын гишүүд хувь эзэмшинэ гэж эндүүрч байна. Ашиг олох нь битгий хэл, харин ч гурван тэрбумын өрөнд орох гэж байна. Хамгийн сүүлд Киргизээс авсан мэдээгээр "Сентарра гоулд" 2004 онд Гацууртын төслийн 67 тонн алтыг барьцаалаад 175 сая доллар авсан. Өөрөөр хэлбэл Гацууртын ордыг аль хэдийнэ авчихсан байх магадлалтай байна" гэсэн мэдээллийг өгч байна. "Ноён уулаа аваръя" жагсаалыг зохион байгуулагчид Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж буй аж. Уг шаардлагад Ноён уул орчмын Хүннүгийн үеийн хаад ноёдын бунхан болон чулуун зэвсгийн үеийн үнэт олдворуудыг Төрийн хамгаалалтад авахыг хүсчээ. Мөн урт нэртэй хуулийг хүчингүй болгох, ямар нэг хэлбэрээр өөрчлөлт оруулахгүй байхыг шаарджээ. Харин тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдсэн байна. Ингэхдээ үймээн самуун гарч, ноцтой үр дагавар авчирвал хариуцлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүрнэ гэдгийг давхар санууллаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших