Нууц мэдээллийн уурхай

Охиноос нь салаад 2-хон хоногийн дараа эхнэр авсан экс хүргэнээ бүтэн өдөр тамлажээ

Нийтэлсэн: 2015-01-26 06:35:55

Дуу хуурын өлгий нутгаас янз бүрийн гэмт хэрэг дуулдах болжээ. Гурван сайхан сумын нутаг Хүрэн цохио гэдэг газар 59 настай эмэгтэй С.Д, 50 настай С.Ц болон Д.Н нар нь нийлэн экс хүргэнээ гар хөлийг нь хүлж нулимах, шороогоор булах, газар мөргүүлэх, толгойд нь өмд углах, үсдэх нүүрийг нь маажиж самардах, чулуугаар цохих, шээсээ уулгах зэргээр тарчлаан зовоосон гэмт хэрэг үйлджээ. “Манай хүргэн байсан Ганхуяг нь охиноос маань салаад ердөө хоёрхон хоногийн дараа шинэ эхнэр авчихаар нь уур хүрээд байсан юм” хэмээн 59 настай С.Д цагдаад мэдүүлж. Ингээд иргэний үнэмлэхээ авахаар ирэхэд нь хамжиж байгаад болгож тавьжээ. Гэхдээ өмнө нь ирээд ална тална гэж заналхийлж байсан тул ахиад агсан согтуу тавих байх гээд урьдчилан сэргийлж барьж хүлсэн гэж биеэ өмөөрчээ.  Хохирогчийн мэдүүлгээр гэрийх нь гадаа иртэл яасан сайхан үстэй юм хэмээн Дариймаа эгч заамдаад автал араас нь Нямдорж хойш нь татаж унагаад дарж хүлжээ. Тэгээд тал талаас нь зодож гарч. “Сүх/шинэ хадам бололтой/-ийн хоолыг ингээд ид чи” гээд ам руу нь хуршсан өөх чихэж. Ундааны саванд шээсээ хийгээд уугаад бай хэмээн ам руу нь цутгаж. Ингээд сайхан шинэлээрэй гээд нүүрийг нь урж шороогоор булах, газар мөргүүлэх, толгойд нь өмд углах зэргээр даажигнан тамласан гэнэ. Энэ мэтээр оройн 18 цаг хүртэл тамлан зовоожээ. Харанхуй  болоход толгойд нь шуудай углаад туусаар гэрт нь хүргэж өгсөн нь яг л америк киног санагдуулам үйл явдал болж.  Сум дундын шүүх экс хүргэнээ барьцаалж тарчлаасан хадмуудад 1.6 жилийн хорих ял оноогоод тэнсэн харгалзсан гэнэ.


 


NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших