Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын дарга бие даагчдыг доромжилсоныг эсэргүүцлээ

Нийтэлсэн: 2015-01-26 05:51:49

УИХ дахь бие даагчдын зөвлөл  мэдээлэл хийлээ. Энэ үеэр 2015 оны төсвийг батлагдсантай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар  "Төсвийн тодотголыг хэлэлцэх үед би зардал хэмнэх үүднээс дэд сайдуудын орон тоог цомхотгох” зарчмын зөрүүтэй санал оруулж, хуралдаанаар дэмжигдсэн. Гэвч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Дэд сайдуудын орон тоог хасах шаардлагагүй. Энэ  нь хууль зөрчсөн үйлдэл болно” гэсэн зарчмын зөрүүтэй санал гарган, хэлэлцүүлснийг УИХ-ын гишүүд дэмжсэн юм. энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Учир нь Төсвийн II хэлэлцүүлгээр хойш зармын зөрүүтэй саналаар санал хураалт явуулдаггүй хуультай. Гэтэл III хэлэлцүүлгийн үеэр дэд сайдыг цомхотгох асуудалд дахин санал хураасан нь хууль бус үйлдэл болсон. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хандана" гэв. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэд сайдуудын орон тоог хасахгүй байх асуудал батлагдсаны дараагаар УИХ-ын дарга “Нэг өдрийн популизм үүгээр дууслаа” хэмээсэн нь бие даагчдыг ихээхэн бухимдуулсан бололтой. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монгол Улсаа өрөнд хийгээд байгаа Монголбанкны Ерөнхийлөгчийг яагаад хамгаалаад байгаа юм бэ. 1500 орчимд эргэлдэх байсан ам.долларыг 1900 төгрөг болгочихоод “Ард түмнийг зөөлөн газардлаа” гэж доромжилж байна. УИХ-ын дарга цаашдаа энэ хүнийг хамгаалах эсвэл олон түмнээс сонгогдсон түшээдийг  микрофон ашиглаж доромжилбол бид гурав хариуцлага тооцно. Хууль бусаар УИХ-ын дарга болсон. Бидний үгийг хорих хязгаарлах нь хэрээс хэтэрч байна. Энэ хүн бол намын дарга намын төлөөлөл. Бид бол ард түмний төлөөлөл. Энэ хоёрын хооронд асар том зөрүү бий. Дахин хэн нэгэн гишүүний нэр төрд микрофон ашиглаж халдах юм бол маш хатуу арга хэмжээ авна. Микрофон ашиглаад хэн нэгнийг доромжлоод сууж бай гэж тэр хүнийг сонгоогүй” хэмээсэн юм.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших