Нууц мэдээллийн уурхай

Цагаан сарын бэлтгэлээ хангасан уу…

Нийтэлсэн: 2015-01-26 04:52:53

Хэдийн эдийн засгийн хүндрэлтэй ч монголчууд Цагаан сараараа идээ будаа элбэг байхыг хичээдэг.  Уншигчиддаа гол гол захын үнэ ханшийг хүргэхэд “Хүчит шонхор” захад хонины ууц 150-300 мянган төгрөгний үнэтэй байна. Харин жижгэвтэр ууц 100-120 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Ууцны мах нэг килограммыг нь 5000 төгрөгөөр тооцон худалдаалах аж. Өнгөрсөн жил том хонины ууц 350 мянга хүрч байсан бол энэ жилийнх хамгийн үнэтэйдээ 300 мянгаас хэтрэхгүй байгаа нь хямдарсан үзүүлэлт юм. Мөн хүмүүс баяр дуусаны идэнгитэй гээд ухрийн өвчүү их тавьдаг болсоныг наймаачид ярьж байгаа гэнэ.  Хотын төвийн “Баянзүрх” захад “Суман гүн” болон “Арвайн хишиг” компанийн боов нэг ширхэг нь 2400 төгрөгийн үнэтэй нь байгаа нь өндөрт тооцогдож байна. Харин  “Өгөөж”, “Тэнгэрийн хишиг”, “Бамбууш” зэрэг компанийн боов 2200 төгрөг байхад Гандангийн 1800 төгрөгийн үнэтэй байгаа нь хамгийн хямд нь гэнэ.. “Алтантариа”-н нэгдүгээр гурил килограмм нь 1000 төгрөг, дээд нь 1200 төгрөг. “Улаанбаатар” нэгдүгээр гурил 1000 төгрөг, дээд нь 1300 төгрөг байв.. “Бөхийн өргөө”-ний гадаах талбайд гарсан Архангай аймгийн Тариат сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаа хөл ихтэй байна. Энд төрөл бүрээр хэвлэсэн ааруул нэг килограмм нь 9-12 мянга, цагаан тос 4000, шар тос 600 гр нь 4800, гүзээтэй шар тос нэг килограмм нь 8000, аарц 2500, тогооны өрөм 10 мянга, хөлдөөсөн түүхий сүү 2500 төгрөгийн үнэтэй байв. Таваг засахад зориулсан хэвийн ааруул том нь ширхэг нь 5000 төгрөг. 25 ширхгээр зассан тавгийн идээ 150 мянган төгрөгийн үнэтэй юм. Ааруулын хэмжээ, тоо ширхгээс хамаарч зассан тавгийн идээ 100- 160 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших