Нууц мэдээллийн уурхай

10 жилийн хорих ялтай эмэгтэй Засаг дарга асан Х.Цээпилдоржын 2 өрөө байрны хэргийг шоронгоос задалжээ-1

Нийтэлсэн: 2015-01-26 04:08:26

Сэлэнгэ аймгийн Мандал сумыг Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Бороогоулд” компаний Бороогийн алтны уурхай ажиллаж байснаар нь олон нийт мэддэг. Тэгвэл “Бороогоулд” компани , Бороогийн алтны уурхайгаас дутахгүй “алдаршсан” хүн нь Мандал сумын Засаг даргаар олон жил ажилласан Х.Цээпилдорж байсан. Тэрээр “Бороогоулд”, дараа нь “Сетаррагоулд” компанитай сум орон нутгаа хөгжүүлэхээр “нягт хамтран” ажилласан гэгддэг. Олон жил засаг даргаар ажилласан Х.Цээпилдорж нь тухайн үедээ нутагтаа тэргүүн баянд тооцогддог байсан нь одоо ч хэвээрээ биз. Засаг дарга  зочид буудал , хөрөө рам, тоосго төмрийн үйлдвэр, газар тарилангийн компани гээд салбар бүр лүү орсон бизнестэй байсан. Нэгэн үе газрын маргаанаас болж малчнаа баривчлуулан хэсэгтээ л шуугианы эзэн болон мандаж байсан удаатай. Харин засаг даргаар ажиллаж байхдаа Хятадын хөрөнгө оруулалттай компаниас хоёр өрөө байр болон тоосгоо зарах нөхцлөөр газар олгосон  байж болзошгүйг 10 жилийн хорих ял авсан эмэгтэй шоронгоос задалжээ. Энэ нь 2008 оны явдал гэнэ. “Вольфганг” компаний захирал Д.Батцэцэг нь Хятадын хөрөнгө оруулалттай “Тун Жеү” компаний санхүүжилтаар Мандал сумын Зүүнхараа хотод 96 айлын орон сууц барихаар засаг дарга Х.Цээпилдоржид ханджээ. “Вольфганг” компаний захирал Д.Батцэцэг болон  Хятадын хөрөнгө оруулалттай “Тун Жеү” компанийг үүсгэн байгуулагч Шин Су Жин нарын хамтын ажиллагаа сайхан эхлээд саараар төгссөн аж. Одоо бүр эвлэршгүй дайсан болсон агаад хятад бизнесмэн нь монгол түншээ хууран мэхэлж бусдын өмчийг авсан хэмээн шүүх цагдаагаар явсаар байгаад эрүү үүсгүүлэн бүр 10 жилийн хорих ял өгүүлээд шоронд суулган санаа нь амарч. Д.Батцэцэг нь Шин Су Жиныг бизнес хийхээр Монголд ирэхэд нь “уургалаад” авсан бололтой. Бизнес хийхийн хажуугаар олон төрийн бус байгууллагийн тэргүүнээр ажилладаг, та бүхэнд Монголд бизнес хийхэд тань туслана дэмжинэ гэж итгүүлсээр байгаад Монгол талын ¹1 түнш нь болж итгэлийг олж авчээ. Д.Батцэцэг нь Х.Цээпилдоржтой хятад бизнесмэнийг уулзуулж орон сууцны барилга барих газрын зөвшөөрөл хүсэж. Мандал сумын цэнгэлдэхийн ойролцоо орон сууцны “Жаргалан” гэдэг хотхон барих газрын зөвшөөрөл яригдах үед  Д.Батцэцэгийн баталж байгаагаар Х.Цээпилдорж болон хятад бизнесмэн Шин Су Жин тэр гурвын хооронд нууц тохироо хийгджээ. Мандал сумын Засаг дарга баригдсан орон сууцнаас хоёр өрөө байр өгөх мөн өөрийн хувийн компаний үйлдвэрлэдэг тоосго, арматурын төмөр зэргийг барилга барихдаа худалдан авах гэсэн хоёр нөхцөл тавьжээ. Хятад монгол захирал үүнийг нь хүлээн зөвшөөрч. Засаг дарга ч зөөлөрч анхны хүссэн 4.3 га газрыг нь бүр 10 болгон нэмэгдүүлж газрын зөвшөөрөл өгчээ. Ингээд орон сууцны хотхон баригдах үед гурван түншийн дунд хагарал гарчээ. /үргэлжлэл бий/

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших