Нууц мэдээллийн уурхай

С.Баярцогтын “гайхамшигт” гэрээний ачаар Оюутолгойн ТУЗ-ын монгол тал амаа үдүүлжээ

Нийтэлсэн: 2015-01-26 03:33:47

 

Хоёр талын хүсэл зорилгод хамгийн сайн нийцсэн гэрээг л “гайхамшигтай” гэдэг байх.  Тэгвэл ЗГХЭГ-ын даргын батлаад байгаа Оюутолгойн гэрээ нь гадныханд л тэрхүү гайхамшигтай сайхан ач тусаа өгч байна. Оюутолгой уурхайн ажил урагшилах тусам гэрээ улам бүр нарийсаж тэр чинээгээрээ монголчууд ямар ч эрх мэдэлгүй эрх ашгаа хамгаалж чадахгүйд хүрнэ гэдэг нь нэгэнт ойлгомжтой болжээ. Оюутолгойн хоёрдахь шатны хөрөнгө оруулалтыг татах асуудлаар хийж байгаа гэрээнд гадныхны тулгаж байгаа төслийг та харж байна. Манайхан Оюутолгой компаний ТУЗ-ээр дамжуулан эрх ашгаа хамгаална гэж ярьдаг ч урьд нь дандаа гадныхны гар хөл болсон этгээдүүд байсан. Өдгөө өөр хүмүүс суулаа гээд нэмэр болох юм алга. Гадныхны тулгаж байгаа төслийн 3.2-р заалтад Монголын талын гишүүдийн “эрх” нь ердөө гар өргөх явдал гэсэн агуулгатайгаар оруулж.

Уг заалт ёсоор “Зээлдүүлэгчдийн шаардсаны” дагуу ТУЗ нь оруулж ирсэн төслийн санхүүжилтийг санал нэгтэй батлах л үүрэгтэй гэнэ. Түүнийг өөрчлөх засах ямар ч эрх мэдэл алга. Мөн дараахь 3.4-р заалтанд монголчууд уг дуугүй баталсан үед л санхүүжилтийн мөнгө орж ирэхээр зааж. Энэ нь хэрвээ та нар Оюутолгойн ажлыг урагшуулая гэж байгаа бол Монголын талын эрх ашиг гэх мэт олон юм ярилгүй  оруулж ирсэн тоог зөвшөөрөөд л сууж бай гэсэн үг мөнөөс мөн. Гэрээний нэг тал нь ямар ч эрх мэдэлгүй амаа үдүүлэн суудаг гэрээг “гайхамшигтай” гэх үү. Энэ нь яваа яваандаа монголчууд Оюутолгойгоосоо  ямар ч ашиг хүртэхгүй бөгөөд харин С.Баярцогт насан туршдаа “гайхамшигтай” гэрээ гэж магтсаар суух биз.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших