Нууц мэдээллийн уурхай

Сайханбилэгийн муухай популизм нэг өдрийнх байгаа нь яамай...

Нийтэлсэн: 2015-01-26 03:00:18

Өнгөрсөн долоо хоногт арай гэж баталсан төсвийн тодотголын үеэр эрх баригчид дэд сайдын орон тоог цомхотгох гэж нэг өдөр бөөн юм боллоо. Нийгэм даяараа ямар ч хэрэггүй албан тушаал гэдгийг нь мэддэг тул энэ дээр тоглолт хийвэл оноо авахыг гадарласан. Ерөнхий сайд долоон зөвлөхийнхөө дөрвийг халж эдийн засагт 140 сая төгрөгний хэмнэлт гаргаснаа зарлаж тэрүүхэндээ хөөрхөн популизм хийсэн .Тэгвэл 17 дэд сайдаа явуулчихсан бол ард түмэн жинхэнэ бодит ажил гэж үнэлэх байсан ч Ерөнхий сайдад тийм зориг байсангүй. Хэмнэх гэж байгаа бол гурвыг биш 17 хэмнэвэл илүү гэдэг нь хэнд ч ойлгомжтой хэрэг. Гэтэл дэд сайдын орон тоог цомхотгох асуудал хурцадмагц тэр даруйдаа Ерөнхий сайдыг тойрсон “Дэд сайд нараа аврах” албан бус хөдөлгөөн байгуулагдаж бөөн бужигнаан үүслээ. Эцэст нь популистууд ялж 17 дэд сайд амьсгаа авахтайгаа болсон. Дэд сайд хэмээх албан тушаал жилд 500 сая төгрөг “иддэг”. Энэ нь зөвхөн түүнийг дэд сайд гэдэг нэр зүүн юу ч хийгээгүйн төлөө өгдөг мөнгө нь, түүний туслах, нарийн бичгийн дарга,  жолооч машин унаа шатахуунд төлдөг зардалын хамгийн багасгасан хэмжээ нь юм. Ийнхүү эрх баригчдын дэд сайдын популизм нэг өдөр оргилоод дууссан нь яамай. 

 

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших