"Ноён уулаа аваръя" уриатай тайван жагсаал өнөөдөр 12.00 цагаас Чингис хааны талбайд болно
Нийтэлсэн: 2015-01-26 01:58:07
"Ноён уулаа аваръя" уриатай тайван жагсаал өнөөдөр 12.00 цагаас Чингис хааны талбайд болно. Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул нь Хүннүгийн үеийн хаадын онгон шарил ба үнэт өв хөрөнгө ихээр хадгалагддаг түүхэн газар боловч уулын хөндийд алт олборлох лиценз олгогдоод байгаа гэж нутгийн иргэд болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн үзэж байгаа юм. Тэдний төр засагт өгөх анхны сануулах арга хэмжээ нь энэхүү тайван жагсаал гэнэ.
NUUTS.mn