Нууц мэдээллийн уурхай

5000 төгрөгнөөс болж дэлгүүрт зодолдож байгааг дарга нар мэддэг болов уу…

Нийтэлсэн: 2015-01-24 08:12:44

Ард иргэдийн амжиргааны түвшин тартагтаа тулж хоногийн хоолыг аргалж хүүхдүүдээ хоолгүй хонуулахгүй байвал дээдийн заяа гэж боддог болжээ. Ийм байдалд байгаа ард түмэн хөгжих дэвших тухай бодохын ч хэрэггүй биз. Дэлгүүрээс хүнс авахуулахаар хүүхдэд өгөөд явуулсан 5000 төгрөгийг нь өмнөх өрөндөө суутгаснаас зодоон болж хүн бэртсэн хэрэг гарчээ. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Сансар хэсэгт байрлах “Ундрах булаг” хүнсний дэлгүүрт   иргэн С.М худалдагчтай нь урьдын өрөнд 5000 төгрөг суутгасны улмаас эзэнтэй нь зололдон гэмтэл учруулжээ. Тэрээр “манай нөхөр нүх ухаж байхад нь төмөр гарч тэр төмрөө тушаагаад 8000 төгрөг болсон, хүүхдэд 5.000 төгрөг өгөөд “Ундрах булаг” дэлгүүр рүү хэрчсэн гурил, төмс, сонгино аваад үлдсэн мөнгийг нь аваад ирээрэй гэж хэлээд явуулсан юм, гэтэл өрөндөө суутгалаа гээд мөнгө аваад буцаагаад явуулсан байхаар нь би ороод хүүхэд хоосон байсан чи наад мөнгөө өгөөдөх гэхэд эзэн нь  намайг гуйлгачин, худалч гэж янз бүрээр хэлж доромжилсон, би 17.000 төгрөгийн өртэй байсан юм, нөхөр маань улирлын чанартай ажил хийдэг байсан болохоор цалинг нь буухаар өгье гэж хэлээд өмнө нь юм зээлчихсэн байсан, тэгээд би уурандаа эзэн эмэгтэйнх нь футболкноос нь зулгаахад хүзүү нь шалбарсан байсан” гэж мэдүүлжээ.  Ойр хавийн дэлгүүртээ өргүй, ломбарданд ээмэг бөгжөө тавиагүй өрх алга. Иргэний үнэмлэхийг 2500-5000 төгрөгний барьцаанд л авдаг болсон гэнэ. Монгол хүний үнэлэмж ингэтлээ дорджээ. Эрх баригчид төрөр тоглож байхад ард түмэн өдөр тутмын бэрхшээлээсээ болж хэрэг түвэгт орж байна.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших