Нөхөртөйгээ явалдсан эмэгтэйг чадах гэж “15-35 насны эрчүүдэд бэлгийн үйлчилгээ үзүүлнэ” гэсэн зар бичээд сумын төвөөр нэг наажээ
Нийтэлсэн: 2015-01-24 07:14:55
Эм хүн арга барагдахын цагт тун сонин бас санаанд оромгүй аргаар хариугаа авдаг бололтой. Өнгөрсөн зун Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумд болсон сурамжит явдлыг уншигчиддаа хүргэж байна. Ж.Ц нь гуравдахь нөхрөөсөө салаад Э-бат гэгч эртэй нийлжээ. Дундаас нь нэг хүү төрж. Э нь өмнө нь Зулжаргал гэдэг эмэгтэйтэй эр эмийн харьцаатай байсан гэж Ж.Ц баталж. Зулжаргал гэдэг эмэгтэй хуучин амраг эрээ харамлаж төрөхөөс нь өмнө гэрт нь ирээд хананд өлгөөтэй бүх жаазтай зургийг нь хагалсан байсан ч юм хэлээгүй өнгөрч. Удалгүй Зулжаргалын охин нь төрж эмээ болсоны баярыг тэмдэглээд Э-тэй хамт голын эрэг дээр байна гэсэн мэдээлэл ирэхэд нь хүртэл тэсээд өнгөрч. Нөхөр нь тэр эмэгтэйг утасдахаар гарч яваад л согтуу ирдэг гэнэ. Увс яваад ирээд гэртээ ирэн ороо засах гэтэл цагаан хэрэглэл нь цус болсон байж. Хүүхдүүд нь айлын эгч ундаа авч өгөөд аавтай унтсан гэхэд нь тэсээгүй гэнэ. Харин Зулжаргал нь Ц.Ж-г хэтэрхий хартай харнаасаа болж ийм үйлдэл хийсэн гэсэн бол нөхөр нь эхнэрээ дэндүү хартайг мөн баталж. Хартайгаараа дуудуулсан Ц.Ж нь бүжгийн багш агаад өөрийнхөө зөв гэсэн аргаар өшөөгөө авчээ. Тэрээр “15-35 насны эрчүүдэд бэлгийн үйлчилгээ үзүүлнэ, үнэ төлбөргүй үйлчилгээ авах эрчүүд яаралтай ирж үйлчлүүлнэ үү, нөхөр хөдөө явсан тул надтай нэг шөнө жаргахыг урьж байна, ганц бие болон эхнэргүй эрчүүдэд нэг шөнийг цуг өнгөрөөх сайхан үйлчилгээг урд хорооллын Зулка санал болгож байна” гэсэн зургаан зар бичээд 96….. гэсэн утасны дугаарыг нь тавиад таван газар наажээ. Энэхүү өшөө авалтын зараа сумын ЗДТГ, Хаанбанк, Төрийн банк, төмөр замын дэлгүүр гэх мэт хөл ихтэй зургаан газрын хаалганд наасан гэнэ. Үлдсэн нэгийг нь нөхөртөө “дурсгаж”. Сумын төвийнхэн тэрхүү зарыг бүгдээрээ уншсан агаад бөөн хэрэг дэгджээ. Санаанд оромгүй аргаар өшөөгөө авсан Ц.Ж нь цагдаад “би аргаа бараад ийм хэрэг хийсэн, хангалттай доромжлуулсан, тэр хүүхнийг хэзээ ч уучлахгүй” гэж мэдүүлжээ.
NUUTS.mn
