"Шинэ үе" продакшныханд эмгэнэл илэрхийлье
Нийтэлсэн: 2015-01-23 06:44:38
Өвөрмонголд аялан тоглож байсан Шинэ үе" продакшны жүжигчид Хөх хотын орчим осолд орж жүжигчин Т.Билгүүн амиа алджээ. Харин хамт явсан хоёр жүжигчний биеийн байдал тааруу байгаа аж. Ахыгаа амь алдсан болохыг талийгаачийн дүү өөрийн фэйсбүүк хуудаснаа бичин үлджээ. Мөн энэ тухай Хөх хотод сурж амьдардаг монголчууд баталж байна. Бурханы оронд одсон залуу авъяаслаг жүжигчний ар гэрд эмгэнэл илэрхийлье.
NUUTS.mn